Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэг тэрбум төгрөг нэхэмжилэн шүүхэд хандсан байна. Тэрбээр "АУМ" компанийн захирал Ц.Мягмардоржийг өөрийн тэр хүндэд нь халдсан хэмээн үзэж байгаа бөгөөд Нэр хүндээ сэргээлгэх гомдлыг Сум дундын 17 дугаар шүүхэд гаргасан байна.

Ц.Мягмардорж нь 2013 оны есдүгээр сард ТЕГ-т Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр нарыг зохион байгуулалттайгаар биднийг сүрдүүлж 67 сая төгрөгийг авсан хэмээн гүтгэсэн байна. Уг мэдээлэл  нь тухайн оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Ц.Мөнхбаяр нь хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд сэтгэл санааны болон гэм хорыг арилгуулахаар ийнхүү Ц.Мягмардоржоос тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ(103.26.194.99) 2015 оны 02 сарын 13

Энэ мөрөөрөө амьдрах гэж, зөвшөөрөлтэй ажиллагаа явуулж байхад мөнгө нэхэмжил гэж Уянга та зааварлаад байна уу,эсвэл Мөнхбаяр зүүдлээд байна уу?

0  |  0
Top