Одонгийн мөнгийг даваа гарагаас олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа сар шинийн баярын өмнө 100, 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ. Энэ жил ч мөн адил цагаан сарын өмнөхөн буюу ирэх даваа гарагт одонгийн мөнгийг олгохоор болжээ. 2015- 2016 оны улсын төсвийн урсгал зардалд "Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд олгохоор 19.4 тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Үүнтэй холбогдуулан нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн “Алдарт эх”-ийн I, II одонтой эхчүүдийн дэвтэрт баталгаажуулах бичилтийг хийж эхэлсэн бөгөөд хийлгээгүй эхчүүдэд мөнгийг өгөхгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top