Улаанбаатарт 1 хэмийн хүйтэн

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө10-15 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр. Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градусхүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООРСолигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. 

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top