Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг концессийн гэрээгээр нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн Хууль зүйн яамны оффис болгосныг эмч нар эсэргүүцсэн нь үр дүнд хүрсэн билээ. Олон сая төгрөг зарцуулж бараг л шорон болгосон гэх уг барилгыг хэзээ эргүүлэн эмнэлэг болгох  хугацаа нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг болгоно гэсэн шийдвэр гарсан ч санхүүгийн асуудлыг нь хэрхэн шийдэх нь тодорхойгүй байлаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас нааштай хариу сонсогдож эхэллээ.

  Доод давхрын машины гражийг нь төмөр тор бүхий хорих өрөө болгож өөрчилсөн. Мөн хоригдож буй хүмүүсийг хянах харгалзагч нарын өрөөг ч байгуулсан. Ийнхүү Улаанбаатар хотын төвд шорон, хорих газар байгуулсныг олон нийтэд эсэргүүцсэн юм. Мөн бусад бүх хэсгийг оффисийн зориулалттай болгосон. Тиймээс энэ барилгыг дахин эмнэлэг болгоход багагүй мөнгө орох учраас Эрүүл мэндийн яамнаас энэ барилгыг концессийн гэрээгээр засуулахаар болсон байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр яг ийм эмнэлэг барихад 50-60 сая төгрөг орно. Харин одоогийн байрыг нь засвал 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг яг одоо ийм байдалтай байна.

Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгийн барилгын арын хэсэг дутуу байгаа.

Төмөр тор бүхий хорих хэсгийг хамгийн түрүүнд өөрчилж, эмнэлгийн зориулалттай болгоно. 


 Энэ ариун цэврийн өрөөг ч мөн хамгийн түрүүнд нурааж, машины граж хэвээр нь үлдээнэ. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ингн(202.55.191.76) 2015 оны 02 сарын 13

Тэмүүжинг улсын хөрөнгө үргүй зарцуулсан гэж яллаж хохирлыг барагдуулах хэрэгтэй.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 02 сарын 13

Анхнаасаа эмнэлэгийн зориулалтаар баригдаж үнэтэй лабротор хүртэл байрлуулсан биздээ Тэмүүжин ард түмнийг доромжлон булааж үнэтэй лаброторыг дэлбэлсэн шорон болгосон Өмөөрөөд байх юм байгүй Тэмүүжингээр төлүүлж хохирлыг бүрэн барагдуулж Тэмүүжинг шоронд хийх хэрэгтэй

0  |  0
Irgen(27.123.214.122) 2015 оны 02 сарын 12

Temujing dotor n amidruul

0  |  0
Irgen(27.123.214.122) 2015 оны 02 сарын 12

Temujing dotor n amidruul

0  |  0
Насанжаргал(112.72.13.99) 2015 оны 02 сарын 12

Шорон хэвээр нь үлдээж Тэмүүжингийн уран бүтээл гэдгийг олон хүнд мэдүүлбэл зүгээр юм биш үү.

0  |  0
инара(202.179.20.114) 2015 оны 02 сарын 12

Тэмүүжингээр нь төлүүлээч.

0  |  0
Top