Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

10:30 цагт "Дүнжингарав" Худалдааны төвд "Монос Хүнс" ХХК-ийн "Энхжин" брендийн "100 наслаарай" Монгол цайны нээлт болно. Утас: 99905766

11:00 цагт Хангарди ордны XIV давхрын хурлын танхимд 2014 оны Эрүүл аюулгүй байдлын индексийн дүнг танилцуулна. Утас: 99666553

11:00 цагт БОХНАЖЯ-ны “ХААН” танхимнд “Богдхан уулын ДЦГ-ын Цэцээ гүн, Хийморийн овоо зэрэг хүндэтгэлт овоонуудад Цагаан сарын билэгт өдрүүдэд гарахдаа хадаг, хийморийн дарцгийг зүй зохистой хэрэглэцгээе” уриат аяны хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99106727


11:40 цагт Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Зэвсэгт хүчний Жанжин штабын тайлбайд болно. Утас:99313054


12:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулагдсан захирлуудын сонгон шалгаруулалтанд ялагдаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн СХД-ийн 62 дугаар дунд сургуулийн захирал асан Ш.Сарантуяагийн бусармаг үйлдлүүдийг эсэргүүцэж, тус сургуулийн багш нарын төлөөлөл шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Утас: 300995, 86062332


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МОХ-ны хяналтын зөвлөлийн гишүүд МОХ-ны ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Бөхийн өргөөнд нийт ахмадууддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99008498, 99810808


14:00 цагт "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг 2015 оны 2-р сарын 22-ны өдөр буюу Шинийн дөрвөнд Хүй долоон худгийн Цагаан хөтөлд зохион байгуулахаар болсонтой холбогдуулж ММСУХ -ны төв байранд албаны хүмүүс мэдээлэл өгнө. Утас: 70161618


14:00 цагт OIL-с зохион байгуулж буй "Залуу зохион бүтээгч" төслийн хүрээнд "Raspberry Pi" буюу бичил компьютерын анхны лобарторийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль дээр байгуулна.


14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангардь ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Монгол цэргийн жавхаа уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны тайлан, Нийтийн тээврийн хөнгөлөлтийн журмын танилцуулга, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607


14:00 цагт "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого" уулзалт хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны Бага танхимд / III давхарын/ болно. Утас 99894441


14:00 цагт “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Нотариатчдын танхим, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн шүүхүүд, хуулийн сургуулийн оюутан, эрдэмтэн багш нар оролцоно. Утас: 70008028, 91912312, 98980404, 99198216


14:00 цагт МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлийн ээлжит уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын заланд болно. Энэхүү хурлаар Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож барилгын салбарын өнөөгийн байдал, учирч буй хүндрэл бэрхшээл, гарах арга зам, улсын захиалгат ажил гүйцэтгэх тухай зэрэг асуудлаар Барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж санал бодлоо солилцох юм. Утас: 70109090, 99020785


14:30 цагт Дэлхийн банкнаас Эдийн засгийн Өөрчлөгч клубтэй хамтран “Улаанбаатар хотын газрын менежмэнт ба харилцаа” уулзалтыг Дэлхийн Банкны байрны IV давхарт зохион байгуулна. Уулзалтаар нийслэлийн хүн амын өсөлт, хотын тэлэлт, өнөөгийн газрын харилцаа, зохицуулалт, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогыг хэрхэн сайжруулж зах зээлийг үр дүнтэй зохицуулах талаар Дэлхийн банкны зөвлөмжийг танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top