Үс авахуулах буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 12

2015.2.12, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР
ОНГОЦ ОДТОЙ, ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2015.2.12, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 07.55-17.55
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн ца нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top