”Алтай констракшн”-ы осолтой холбоотойгоор яамнаас ажлын хэсэг гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

"Алтай констракшн"-ы "Саруул" хотхоны барилга дээр осол гарч, хүний амь нас эрдсэн билээ.  БХБ-ын сайд Д.Цогтбаатар ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал гаргасан байна.

Одоогийн байдлаар Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрын дарга Ц.Ганбат тэргүүтэй уг ажлын хэсгийн мэргэжилтнүүд “Саруул” хорооллын барилгын ослын газар ажиллаж, санал дүгнэлт гаргаж байгаа гэж тус яамнаас мэдээллээ.

Дашрамд дурьдахад Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-ны шинэ бүтэцдээ Барилгын чанар, аюулгүйн ажиллагааны газрыг анх бий болгосон бөгөөд барилгын осол, эрсдэлд яамны зүгээс дүн шинжилгээ, судалгаа хийж, цаашид бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх, ялангуяа аюулгүй ажиллагааг хангахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байр суурь баримтлан ажиллаж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойбат(108.162.139.157) 2015 оны 02 сарын 11

Маш зөв ажиллаж байна. Яамны бодлогын хэрэгжилтийг хянах хяналт нь яамныхаа дэргэд байх бүтэц хэрэгтэй. Одоогийн МХЕГ гэсэн бүтэц бодлогын хэрэгжилттэй огт холбоогүй хоосон хийрхэл болсон буруу бүтэц.

0  |  0
Top