Зарим цагдаагийн удирдлагыг эргүүлэн томилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Өнгөрөгч пүрэв гарагт ЦЕГ зарим албан тушаалтнуудыг өөрчилж томилгоо хийлээ. Үүнд:Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг чөлөөлж, Ц.Батсүхийг томилсон байна. Ц.Батсүхийн хувьд өнгөрсөн онд албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм. Мөн Ц.Батсүхтэй зэрэгцэн Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав болон Эрүүгийн Цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, Б.Ариунболд нарыг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан. Тэгвэл дээрх гурван хүн хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргаснаар ЦЕГ-ын шинэ дарга, комиссар Р.Чингис нэр бүхий албан тушаалтнуудыг эргүүлэн томилох тушаалыг гаргасан байна. 

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(203.194.116.112) 2015 оны 02 сарын 02

ЗАСГУУД Ч ЖИНХЭНЭ БАНТАН ХУТГАХ ЮМ ДАА. ЭНЭ БАТСҮХ ЭРГЭЖ ИРЖ БАЙГАА БОЛ БОЛОВСРОЛЫН САЙД БАЙСАН ТООГҮЙ ОЛОН ДАНСТАЙ, ТҮМ ТҮМЭЭР ДОЛЛАРТАЙ ОТГОНБАЯР ГЭЭЧ АГУУ ХУЛГАЙЧИЙНХАА ХЭРГИЙГ НЭГ ТИЙШ БОЛГОВОЛ ТААРНА ДАА. ЭНЭ ХҮН Л АНХ УГ ХЭРГИЙГ ГАРДАЖ, ОЛОН НИЙТЭД ЦАЦСАН БИЛЭЭ. ОТГОНБАЯРЫГ УЛАЙЛГАЖ ЧАДВАЛ ЧИНЬ ХАРИН ЧАМАЙГ БААТАР ЭР ГЭЖ ХҮНДЭЕ. ҮГҮЙ БОЛ ХЭН НЭГНИЙ ХАЛААСАНД БАГТСАН ХУЛГАЙЧ ГЭЖ БОДЪЕ ОО!

0  |  0
Top