ХААИС-ын удирдлагуудын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарт холбогдох хэргийн шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч хойшилжээ. Гэвч улсын яллагч шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлт тавьсан байна.  Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авснаар шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн шүүж байгаа.  Тус хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч оны зургадугаар сард тус шүүхэд болсон бөгөөд Б.Бямбаа нарыг гэм буруугүй хэмээн үзсэн ч дүүргийн прокурорын газраас хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд эсэргүүцэл бичсэнээр ийнхүү дахин шүүгдэхээр болсон билээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top