Нөөцийн махны үнэ тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Сар шиний баярын өмнө нөөцийн мах худалдаанд гардаг. Энэ нь махны үнийн хөөрөгдлийг зогсоох, тогтворжуулах зорилготой байдаг билээ. Энэ жилийн хувьд нөөцийн мах энэ сарын 25-ны өдөр худалдаанд гарахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж нийт 14 мянган тонн мах нөөцлөөд байгаа аж.

Одоогийн байдлаар үнийн асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд иргэдийн гар дээр хэдэн төгрөгөөр нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна гэсэн үг. Жил бүрийн нөөцийн махны хувьд чанар муу, хатуу, дан яс гэх мэт олон шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ асуудлаар холбогдох газрууд анхаарч ажиллаж байгаа бөгөөд ийм асуудал гаргахгүй байх тал дээр ажиллаж байгаа гэлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top