Хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

 МХНА нь орчин үеийн хүний нөөцийн менежментийг Монголдоо нэвтрүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан мэргэжлийн сургалтын байгууллага юм. Бид 2007 оноос хойш нийт 1,500 хүнийг хүний нөөцийн мэргэжлээр бэлтгэн төгсгөсөн байна. Төгсөгчид маань манай сургалтанд сэтгэл ханамжтай байж ирсэн. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь хүний нөөцийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, ОУБ, аж ахуйн нэгжүүдэд амжилттай ажиллаж байна. Бусад төгсөгчид маань хувийнхаа бизнес, карьерийг амжилттай авч явж байна.

Хүний нөөц бол хүнийг хөгжүүлж хүнээс хөгжил дэвшил, бүтээлийг гаргуулж байдаг хариуцлагатай, нэр төртэй мэргэжил бөгөөд бид хүний нөөцөөр сурахаар шийдсэн хүмүүсийн сонголтыг хүндэлж ажилладаг.

Манай сургалт онол – 50%, практик 50% байдаг бөгөөд ажлын байранд гараад ажиллах чадваруудыг эзэмшихээс гадна хүний нөөцийн мэргэжлээр ахиж дэвжих, орчин үеийн бизнесийн харилцаа, хувийнхаа карьерийг өсгөх боломжуудыг давхар эзэмшүүлдэг.

Сургалтын үр дүн, эзэмших чадварууд:

- Хүний нөөцийн удирдлагын чиг үүрэг/функцууд/-ийн онолын болон практик мэдлэг, чадварыг эзэмшиж ажлын байранд хэрэгжүүлэх, хүний нөөцийн өдөр тутмын ажлыг хийж сурах

- Байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, түүний өдөр тутмын биелэлтийг хангаж, цаашид өсөн дэвших боломжийг судалж бодлого тодорхойлогчийн байр сууринд хүрч ажиллах

- Хүний нөөцийн удирдлагад хэрэглэгддэг албан бичиг, түүний стандарт, загварууд болон оффисын ажилд хэрэглэгдэг албан хэргийн ажлыг стандартын дагуу хийж сурах

- Хүний нөөцийн урт болон богино хугацааны төлөвлөгөөг амжилттай боловсруулж биелэлтийг хангах

- Харилцааны өндөр ур чадвартай, мэдрэмжтэй

- Байгууллагын хүний нөөцийн хөгжлийг тодорхойлох, түүний биелэлтийг хэрэгжүүлж хүний нөөцийн хэлтэс, алба, газрынхаа ажлыг нэр төртэй төлөөлөх

- МУ-ын хөдөлмөрийн хууль болон бусад хууль, эрх зүйн актын хүрээнд ажил мэргэжлээ удирдан явуулах, хууль эрх зүйн аливаа маргаанд байгууллагаа төлөөлөн оролцох,

- Танилцуулга хийх, багаар ажиллах, манлайлах, албан хэрэг, бизнесийн харилцаанд амжилттай оролцох, шинийг санаачлагч, бүтээлч, стратегич байх, асуудалд дүн шинжилгээ хийж, бэрхшээлийг даван туулах, шийдвэр гаргах зэрэг чадавруудыг эзэмшинэ.

- Байнгын суралцагч, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч чадвар, хандлагыг эзэмшиж байгууллагын хүрээнд ажилчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, сургах чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

- Ажлын байранд гарч буй аливаа эерэг, сөрөг асуудалд зөв дүгнэлт өгч шийдвэрлэж сурах

- Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернет орчин, ухаалаг төхөөрөмжүүд дээр чөлөөтэй ажиллах, тэдгээр чадвараа ажилдаа амжилттай ашиглах

- Гадаад хэл дээр албан бичиг боловсруулах, мэргэжлийнхээ чиг үүргийн хүрээнд Англи болон бусад өргөн хэрэглэгддэг гадаад хэлийг хэрэглэж сурах юм.

 Багш, зөвлөхүүд:

Хүний нөөц болонхууль эрх зүй, менежменийн чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан экспертийн түвшинд бэлтгэгдсэн,өндөр ур чадвартай, орчин үеийн сургах арга барилыгсайтар эзэмшсэн багш, зөвлөхүүд хичээлүүдийг удирдан явуулдаг.

Хичээлийн нийт судлах цаг: 800 ак.цаг

Долоо хоногт: 2 – 3 удаа, 3 – 4 ак.цагаар

Бүртгэлийн хугацаа: 2015 оны 2-р сарын 2 хүртэл

Бүртгүүлэх утас: 7013-4304, 9907-0488, 9109-4304

Бүртгүүлэх и-мэйл:burtgel@humanresource.mn

Вэб хуудас:http://humanresource.mn/

 

Хүний хөгжил, бүтээмжийн төлөө сэтгэл, ухаанаа зориулахаар сонголт хийж буй танд өндөр амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top