Найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Найман хувийн хүүтэй зээл хэрэгжиж эхэлснээр цөөнгүй айл орон сууцанд орсон. Тэгвэл найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар болон Монгол банкнаас зээлийн журамт өөрчлөлт оруулсан байна.

Найман хувийн зээлээл худалдан авах орон сууц нь шинээр ашиглалтад орсон байр бол метр квадрат нь 2.2 сая төгрөг, хуучин бол 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх өөрчлөлт орсон байна. Энэ шинэ журмын дагуу банкууд зээлээ олгож эхэлжээ. Ингэснээр зээлээ төлөөгүй иргэдийн орон сууцыг худалдан хохирлоо эргэн барагдуулахад тухайн байрны үнэ зах зээлийн ханшид нийцэх аж. Мөн орон сууцны үнийн өсөлтийг зогсооход тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top