C.Жавхлангийн эхнэр “Монголоороо” төв нээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

МУГЖ дуучин С.Жавхлан “Их Монгол” төслөө амжилттай хэрэгжүүлж яваа билээ. Тэрбээр эхнэр Г.Эрдэнэчимэгийн хамт шинэ оны баяраар Улаанчулуутын хогийн цэг дээрх  ядуу хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан. Тэгвэл энэ удаа түүний эхнэр Г.Эрдэнэчимэг “Монголоороо” нэртэй шинэ төвийг байгуулах болсон тухайгаа мэдэгдлээ.

Энэ талаараа цахим хуудаснаа “Би нэлээн удаан хугацаанд бодож төлөвлөсний эцэст “Монголоороо” нэртэй төвөө ажиллуулахаар боллоо. Монгол маань өв соёл арвин учир өөрт ойр, судалж сонирхдог биелгээ, уртын дуу, монгол бичиг, баясуулан ариусахуйн баясалгал хичээлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөлөө. Уг төвийг нээж буй зорилго нь орчин цагийн бохирдсон сэтгэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй хүмүүнд эртний монголчуудын монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншлаас үүсэлтэй хичээл заахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэдэж, Монголоороо бахархах сэтгэлийг сэргээхэд далайд дусал нэмэр болох болов уу” хэмээн бичсэн байна.

                           Б.Энхзаяа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.115) 2015 оны 01 сарын 14

мундаг юмаа,баяр хүргэе.илүү ихийг бүтээгээрэй.нээхээрээ хаягаа бичээрэй

0  |  0
Top