Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

ЧД-ийн цагдаагийн хэлтэст

10.00 цагт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн тайлангийн хурал, Гэр хороололд гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн тухай хэлэлцэнэ.

ТОСК-д

11.00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ын ажилтай танилцана. Холбоо барих утас: 8989-2112

МН мэдээллийн төвд

12.00 цагт Тариаланчид улаан буудай болон гурил импортлох квотын тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

Есөн хөлт цагаан тугт танхимд

12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзна.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд /Соёлын төв өргөө, 6 давхарт/

14:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, академич Далантайн Цэрэнсодномыг Дэлхийн алтай судлаачдын холбооны шагнал алтан медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас болно. Лавлах утас: 9901-8026

Үндэсний мэдээллийн төвд

12:45 цагт Хохирогчдын холбоо, иргэний хөдөлгөөний байгууллагуудаас Шийдлийн Засгийн газрын чиг үүрэг, хариуцлагыг сануулах мэдэгдэл хийхээр болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top