Олон жил шаналсан аавын гомдол тайлагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Эрдэнэт хүний амь нас гэдэг зүүний үзүүр дээр тогтсон будаа шиг ховор олдох хувь заяа ч энэ цаг үед эвдэрхий тоглоомноос дор үзэгдэх болжээ. Манай улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан явдал юм.  Энэ сэтгэл сэрдхийлгэсэн хэрэг гарснаас хойш хэдийнээ есөн жилийн хугацаа өнгөрчээ. Ш.Алтантуяаг бусдын гарт амь насаа алдахад түүний аав С.Шаарийбуу их л гомдолтой байсан. Үхтэл үр харам гэгчээр харамсалтайгаар амиа алдсан охиныхоо хэргийг шийдүүлэхийн тулд хөлөө хүрэх газарт явсныг монголчууд мэднэ.

 

Тэрбээр хэрэг гарсны дараахан “Манай төр засаг, Засгийн газар, УИХ хүнийхээ төлөө нэг ч зүйл хийдэггүй. Хүнээ малаасаа дор авч үздэг ийм төртэй байгаад гутарч байна” хэмээн мэдэгдэж байсан нь арга тасарсан хүний үг. Гутархаас ч өөр аргагүй. Гэхдээ эцсийн бүлэгт гэмтнүүд ял шийтгэлээ хүртлээ.

Хэргийг эргэн сануулахад 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд 28 настай Ш.Алтантуяаг Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх ойд толгой руу нь буудаж хороосон байдаг. Түүний цогцсонд тэсрэх бодис хоёр ширхэгийг хийж бэхэлж дэлбэлсэн ч талийгаачийн ясны хэлтэрхийнүүд үлдсэнээр уг хэрэг илэрсэн гэдэг. Энэ бол жинхэнэ харгислал. Хэргийг үнэн мөнөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг шүүх хурлын үйл ажиллагаанд оролцуулах зэрэг бүхий л ажилд тусалж дэмжсээр ирсэн.

Есөн жилийн турш үргэлжилсэн Ш.Алтантуяагийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал нь цаашлаад олон хүнд итгэл найдвар төрүүлж байна. Учир нь хүний нутагт харийн хүний гарт амь насаа алдсан монгол аавын хүү, охин цөөнгүй байгаа. Тиймээс энэ хэргийн гэмтэн ял шийтгэлээ авсан нь хүнээ алдсан олон хүний сэтгэлд гэмтнийг шийтгүүлэх, илрүүлэх найдлага төрж байгаа нь нуух юун. Саяхан Италид монгол хүнийг метронд зодсон хэрэг гарч, бичлэг нь интернетээр тарсан. Энэ хэрэгт ч гэсэн анхаарч монгол хүний үнэ цэнийг хамгаалаасай.

Гэмтэнг шийтгэлээ гээд нэгэнт одсон хүн босоод ирэхгүй ч ард нь үлдсэн ар гэрийнхнийнх нь гомдлын нулимс бага ч болов дундарна. Цаашлаад бүх л бүтэн тусгаар тогтносон улсын иргэн болж төрчихөөд хэн дуртайгийнх нь золиос болох явдал багасах биз. Бид чинь Тусгаар тогтнолоо баталсан дэлхийд данстай улсын эд эс шүү дээ!!

Улс төрчдийн, гэмт бүлэглэлийн золиос болсон Ш.Алтантуяага муугаар хэлж, ясыг нь өндөлзүүлэх нэгэн байсан ч С.Шаарийбуу гэх энэ эрхэм бууж өгөөгүйдээ өнөөдөр сэтгэл нь тэнэгэр байгаа нь гарцаагүй.

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөчихөөд есөн жил эрх чөлөөтэй алхсан гэмт хэрэгтнүүд шийтгэлээ хүлээлээ. Есөн жил шөнө бүр охиныгоо зүүдэлж, алуурчдыг зүхсэн эцгийн гомдол ч тайлагдсан биз ээ.

Д.Эрдэнэсолонго

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.139) 2015 оны 01 сарын 17

Энэ хэрэгт холбоотой цагдаагийн 2 ажилтанд цаазын ял оноосон гэж мэдээлсэн. Гол захиалагч гэх Багинда нь яасан юм бол.

0  |  0
bo(112.72.11.119) 2015 оны 01 сарын 15

Mundag aaw shuu.urt udaan naslaarai

0  |  0
Сайхан аав(112.72.13.6) 2015 оны 01 сарын 15

Мундаг аав та охиныхоо төлөө цуцалтгүй тэмцэж чадлаа шүү. Таны охин тэнгэр бурханаас таньдаа баярлаж байгаа даа. Урт насалж удаан жаргаарай.

0  |  0
uzmerch(178.192.168.128) 2015 оны 01 сарын 15

dahiad neg ongoz 7 sard suirne

0  |  0
Zo chin (150.129.142.207) 2015 оны 01 сарын 15

500. Ter bumaar France ter Maliaz iin erunhii said neg puujin awsan yum gseen ter n hydlaa mungu idesen yum shig bgaan ternii talaar unen medeelel bsan yum shig bnle tegee l Tiim yum bolson shig bgaan

0  |  0
Zo chin (150.129.142.207) 2015 оны 01 сарын 15

Maliaz shuuh hural ene ter gj yag Maniahan shig l yum boldog haaltai hen ch orj bolohgui... Ene Olon jil shuuheeegeegui bj odoo yal uneheer ugsunuu?!!

0  |  0
Zochin(150.129.142.207) 2015 оны 01 сарын 15

Songuuli l bolno nuguu gazar n esreg n nam ochood l buun yum yariad sonin yum boldog gj bga uhsen hunii yasiig undulzuuleed l.., Ene hereg Maliaz erunhii saidtai holbootio gj bga... Say Maliaz - iin ongots suurehed erunhii said n amealtand yawtsan golf togloh geed irehgui bgaad l bsan Sanaa amar er n Hun bur uureg haruitslagaa uhamsralah heregtei tegej bj bid zuw hugjinu..,

0  |  0
Zochin(150.129.142.207) 2015 оны 01 сарын 15

Bas bolooguie naad 2 tsagdaa chin 3 tsereg army hergeldeg delbeldeg bumbuguur delbelsen gj bga... Ter tseregiin bumbugiig haanaas awsan bh nu? Army l bdg yum jiriin 2 police bj bhu? ene hergees hoish 2-3 Udaa songuuliaar dandaa Enenii tuhai Uls tur bolgoj yaridag bolohoor zuger songuulias umnu show hiij namdaaj bgaan... Malaiz gj yag mongol shig Uls tur zagaslal heel hahuuld bolson gazar bna

0  |  0
Zochin(150.129.142.207) 2015 оны 01 сарын 15

2009 ond bas ene 2 tsagdaag buh nasaar n horih yal onooj bsan tegeed dawaj zaaldah shuuheeer yalguu bolgoson... Hereg 2006 ond garsan... Odoo 2015 ond Ahiad yal nuguu 2 tsagdaad ugluul gjiin... Yas yuman deeree Zugeer l show hen unen yal ugsunuu ugui gdgiig n medehgui bn

0  |  0
zochin(76.16.174.6) 2015 оны 01 сарын 15

Bodohoos hairan saihan ohin.Ter aluurchdiig boldogson bol tamlaj tsaazlahsan.Joohon ch gesen mongolchuud bidnii dotor ongoij bn shu.Ter saihan emegtei ,ter huurhun aaviin ohin tengerees mongoloo harj ergen irsen bgaa bhaa.

0  |  0
jojo(14.33.79.95) 2015 оны 01 сарын 15

Oxin n ene xorwood bxq boltson bxd gomdol n yaj bvren tailagdaxawdee..yorn xvniig yaj alsan ter argaar n oorii n alna gdg xuulitai bol..manaixan bsn bol 3 4 jiliin yal ox bsn bxdaa

0  |  0
saraa(211.36.145.42) 2015 оны 01 сарын 15

Yanhanch bai yuch bai hvniig hvn vvdnes hvndleh heregtei

0  |  0
rd(112.72.11.108) 2015 оны 01 сарын 14

altan tuya tend yu hiij yavsiin yanhan bsan yum bishuu. Iimerhuu huuhnuudees bolj mgl buzartaj bgaag bas medeh yostoi bh

0  |  0
zolboo(182.160.43.131) 2015 оны 01 сарын 14

Hoorhii doo,Maadaigiin anhnii ehner sh de hvvhdiinh ni etseg

0  |  0
bodo(182.160.45.5) 2015 оны 01 сарын 14

um maanii badmi hum, tengert baigaa ta buhendee murguy

0  |  0
mongol(103.229.123.157) 2015 оны 01 сарын 14

uhtel ur haram,.huurhii etseg eh 2-g uruvduj bna..tsaad zahialagchiig zugeer orhiv..burhan gesgeeh baih daa...

0  |  0
zochin(81.99.200.26) 2015 оны 01 сарын 14

odoo tsaad ezdiig ni tsaazlax xeregtei

0  |  0
Orgil(122.201.22.126) 2015 оны 01 сарын 14

Todorhoi bicheech hen hen ni yaj yaj yamar shiitgel hurtsIin how jiw shig yum bichihiin

0  |  0
mnl(122.254.115.32) 2015 оны 01 сарын 14

buruutan l yalaa avsan ni bolj dee

0  |  0
zochin (103.23.51.2) 2015 оны 01 сарын 14

aluurchid shitgele hurtsen sain ch jinhene gemten yl shitgelgui erh cholotei yvj bgan bna gej oi lgoson shde

0  |  0
zochin(174.51.227.102) 2015 оны 01 сарын 14

setguulch tun taaruu nairuulga muu bichij baina. Ohinio busdiin gart amia aldahad aav ni ih l gomdoltoi baisan gedeg yu gesen ug ve?

0  |  0
irgen(49.0.161.76) 2015 оны 01 сарын 14

Ynen ynen.

0  |  0
mongol(182.160.39.79) 2015 оны 01 сарын 14

ashgui dee mundag aav shuu odoo l taiban noirsoh baih daa malaizuud ene ohinii amiig ohdor vneer tolj bgaa daa deed tenger medej bgaa

0  |  0
Usa(50.149.95.123) 2015 оны 01 сарын 14

Khelekh vg alga! Aab khvn gej iim l khvniig bi khelne! Bakharkhaj bna Taniar!

0  |  0
mmmmm(112.72.13.132) 2015 оны 01 сарын 14

goy bijsen bn

0  |  0
duuya(122.201.22.114) 2015 оны 01 сарын 14

Yostoi mundag aav l gej helie dee olon jil yavlaa daa hoorhii ih l yum uzsen bhdaa. Tanii ohin odoo amgalan noirsoj bgaa bhaa

0  |  0
77(122.201.24.19) 2015 оны 01 сарын 14

uneheer sain aav bn. iim olon jil huuhedinhee toloo yavna gedeg. getel odoo bol amid huuhediinhee toloo yavdag aav ch zoohon bolson.ohiniihon suns odoo taivshirch bga bhdaa.

0  |  0
Top