Олон нийтийн цагдаагийн ажилтны бүртгэл өнөөдөр дуусч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Цагдаагийн албаны тухай хуульд “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-ыг ажиллуулахаар заасан байдаг.  Тиймээс энэ онд 304 олон нийтийн цагдаа ажиллахаар болсон. Ингэхдээ дүүрэг, хороодын эрүү хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил , газар нутгийн онцлог зэргийг харгалзан уг тоог тогтоосон байна. Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэмд заасан болзол шаардлагыг хангасан иргэдийг батлагдсан 110 орон тоонд судалж, материалыг хүлээн авч дуусч байгаа аж. Материал хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусч байгаа юм.  Монгол Улсын 20 насанд хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр хүсэлтийг нь харгалзан сонгон шалгаруулж, Засаг даргын саналыг үндэслэн Цагдаагийн байгууллагаас томилон ажиллуух юм.  Олон нийтийн цагдаагийн ажилтан бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, сэтгэц болон эрүүл мэндийн үзлэг, албаны сургалтад хамрагдж тэнцсэн байх шаардлагатай аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top