Г.Буяндорж давж заалдах шатны шүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Шүүх түүний гомдлыг хүлээн авч, шүүгчийг томилсноор 30 хоногийн дотор хурлын товыг гаргадаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болсон бөгөөд Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял, хэрэгт холбогдсон Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэр гарсан юм. Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутган мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал зэс авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамж бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутган ялласан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nono(202.55.180.99) 2015 оны 01 сарын 14

Ehnereere bambai hiisen muu zaluu.

0  |  0
Top