Малын галзуу өвчин нэмэгдэх магадлалтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Сүүлийн үед малын галзуу өвчин ихээр гарч аймгуудад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Өнгөрөгч онд 2014 онд манай улсад 700 мал галзуу өвчнөөр өвчилсөн бол 2015 онд дээрх тоо өсөх магадлал өндөр байгаа аж.

Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Булганы Рашаант, Баян-Агт, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг сумуудад галзуу өвчин илэрч хөл хорио тогтоосон байна. Мөн Хэнтийн Жаргалтхаан,Батноров, Дадал, Увсын Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Ууланд гарсан галзуу өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа аж. Галзуугаар өвчилсөн малыг нядлах, махыг нь хэрэглэхэд хүнд энэ өвчин халдварладаггүй, харин галзуурсан нохой болон хээрийн амьтанд хазуулвал галзуугаар өвчлөх эрсдэлтэй хэмээн сэрэмжүүлж байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top