Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдүүд ялын дээд хэмжээг авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Есөн жилийн турш үргэлжилсэн Ш.Алтантуяагийн хэргийг Малайзийн шүүхээс эцэслэн шийдвэрлэжээ. Уг хэрэг 2006 онд гарсан бөгөөд Ш.Алтантуяагийн амь насыг хэрцгийгээр хөнөөж, тэсрэх бодис ашиглан цогцсыг нуун далдлахыг оролдсон хэрэг Малайз улсад гарсан билээ. Тус хэргийг үйлдсэн Малайзын цагдаагийн бага түрүүч Сирул Азар Умар, ахлах байцаагч Азила Хадри нарын шүүх хурал болж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Тэдэнд тус улсын ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялыг оноосон байна. Энэ талаар тус улсын дээд шүүхийн шүүгч Сурияди Халим Омар “Давж заалдах шатны шүүхээс анхан шаты шүүхийн шийдвэрийг буцааж, тэднийг сулласан нь буруу байсан” мэдэгдсэн байна. Ш.Алтантуяаг хувьд үндэстэн дамнасан нууц наймаанд орчуулагчаар оролцсон, дараа нь гэрчийг устгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаад байсан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.10.94) 2019 оны 02 сарын 16

тэгээд гол буруутан нь зүгээр өнгөрсөн хэрэг үү

0  |  0
arslan(150.129.141.30) 2015 оны 01 сарын 13

bolj

0  |  0
Top