Орон сууцны үнэ таван сар дараалан буурчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Орон сууцны үнийн индекс 2013 оны нэгдүгээр сараар 18.9 хувиар өссөн бол өмнөх сараас 0.7 хувиар буурсан байна. Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч” “Монголиан Пропертис” компаниудын консорциум “Орон сууцны үнийн индекс”-ийн  өнгөрсөн арванхоёрдугаар сарын судалгааг хийсэн байна. Уг судалгаанд тухайн сард нийслэлийн хэмжээнд зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцож судалжээ. Судалгаагаар гарсан дүнд нийслэлд борлуулагдаж байгаа орон сууцны үнэ сүүлийн таван сар шат дараалан буурсан үзүүлэлт харагдаж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top