”Цалинг 60 хувиар нэмэх нь зөвхөн төгрөгийн худалдан авах чадварыг нөхнө”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Өчигдөр Чингисийн талбай дээр иргэдийн орлогыг танаж биш нэмж, эрх баригч нарын тансаглалыг зогсоож хямралаас гаргахыг шаардсан жагсаал цуглаан болсон. Тус цуглаанд  оролцож буй иргэдээс 2015 онд цалин тэтгэвэр нэмэхгүй, бусад тэтгэмж, урамшууллыг танаж байгаа Засгийн газрын шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм.  

"Эмч нарын гар дээрээ авч байгаа цалин 300 мянгаас хэтэрдэггүй"

Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар

- Эмнэлгийн ажилчдын дундаж цалин хэд байдаг вэ?

- Манай Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 350-550 мянга байдаг. Татвар, хураамж гээд яг гар дээр авч буй цалин нь 300 мянгаас хэтэрдэггүй.

- Эмч нарын ажиллах орчин, нөхцөл байдал ямар байдаг вэ?

 - Эрүүл мэндийн салбар бол бусад салбараас онцлог. Иргэд баярлаж байхад, наадамлаж, унтаж байхад ч ажиллаж байдаг. Бүх шатандаа эмч эмнэлгийн ажлын ачаалал их байдаг.

- Иргэдийн цалин хөлс ахуйн хэрэгцээнд хүрч байна уу?

- Үгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ өсчихсөн. Мөн Эрүүл мэндийн салбарынхны  80 хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээрийн 70 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Цалингийн зээл аваагүй хүн байхгүй. Зарим нь давхар зээлтэй байдаг. Зээлнээс зээлийн хооронд, өрнөөс өрний хооронд л явдаг байсан бол одоо инфляци төгрөгийн худалдан авах чадварт идэгдээд зээлээ ч төлж чадахгүй байна.  Тиймээс цалин төгрөгийн худалдан авах чадварыг нөхөж 60-аас доошгүй хувиар нэм гэж байгаа болохоос амьдралд дэм болохоор нэмэгдэл биш юм.

- Төсвийн ажилчдын 15 хувийг цомхотгоно гэсэн. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

- Өнөөдөр бид талбай дээр жагсаж байхад шинэ оны гацуур нь байсаар байна. Ямар сайхан гацуур вэ, хэдэн төгрөгөөр зассан бол? Иргэд бид автобусанд чихэлдэж хоногийн хоолоо арай ядан залгуулж байхад төр засгийнхан түгжрэлгүй замаар явдаг. Гадагшаа дотогшоо улсын мөнгөөр нисдэг. Хувьдаа тансаг хэрэглээний машинтай. Иргэдийн амьдрал ямар хүнд байгааг харсаар байж бүс чангалана гэдэг бол байж болшгүй асуудал. Төр засгийн байгууллагууд тансаг хэрэглээ хязгаарлаад хэмнэлт хийх боломж байгаа. Ядарсан хэдэн ардынхаа цалин хөлсийг боогоод яах билээ. Орлогыг багасгах, тэтгэвэр тэтгэмжийг танах,  зэрэг  шийвдэрээ өөрчилтөл  тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно.

"Цалин амьдралд хүрэлцэхгүй байна"

Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн багш Д.Дуламсүрэн

- Багш нарын дундаж цалин хэд байна вэ?

- Эгч нь 614 мянган төгрөг авдаг. Татварын 20 хувь гээд 100-аад мянган төгрөг суутгахаар гар дээр 500 мянган төгрөг ирнэ.

- Энэ таны сарын хэрэгцээнд хүрэлцэж  байна уу?

- Хүрэлцдэггүй. Автобус унааны мөнгө, хоол унднаас хэтрэхгүй. Хэрэглээ ямар байгаа билээ? Ар гэр, ахуй амьдрал, хүүхдүүд гээд  цалин мөнгө хаанаа ч хүрдэггүй.

- Засгийн газраас цалин тэтгэмж нэмэхгүй, нийгмийн хамгааллын зарим зардал урамшууллыг танаж байгаа нь таны хувьд ямар нөлөө үзүүлж байна?

- Юмны үнэ өсөөд байхад, урамшуулал байтугай авдаг цалингаа тануулаад маш хүндрэлтэй байна. Хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг айл өрх олон бий. Бид нар ч хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулах үе байдаг. Гэртээ хоолгүй, хүүхэд нь уйлалдаад байгаа айл зөндөө байна. Нүцгэн шалдан шахуу сургуульдаа ирж байгаа хүүхэд олон байдаг. Гэтэл ард түмний саналаар Засгийн эрхэнд гарсан нөхдүүд эргээд ард түмнээ доройтуулаад иргэдийн татвар, баялагаар тансаглаж байна. Тэдний авдаг цалин хэд билээ. Үнэтэй машин, байр гээд байж байхад иргэд нь мөрөн дээрээ тохох хувцас авах байтугай хоногийн хоолоо залгуулж чадахгүй байна. Ард түмнээ дэндүү дор хаячихлаа.

 Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(103.10.22.30) 2015 оны 01 сарын 11

tsaalin tetgewriig nemeh heregte

0  |  0
kk(103.10.22.30) 2015 оны 01 сарын 11

tsaalin tetgewriig nemeh heregte

0  |  0
irgen(150.129.143.243) 2015 оны 01 сарын 11

Ganbaatariin hiij baigaa ajil, yagaad geheer bie daagch nar odoo hen ch bish bolj baigaa uchraas ganbaatariin turhiraltaar ene bugd hiigdej baigaa ym shuu

0  |  0
Зочин(150.129.142.237) 2015 оны 01 сарын 10

Эмч нар бvгд БГД-н ерхийн эмч бол Тэгвэл еерсдее цалингаа дур мэдэн нэмээд,цеехен эмчтэйгээр ажиллан хvссэн цалингаа хангалттай авна даа

0  |  0
Zochin(150.129.140.107) 2015 оны 01 сарын 10

Erdene. end nam ymar hamaa bnaaa amidral uneheer hezuu bn sh te chi ardchilsan namin huchind bolood bgaa hunii ..Elbegee ch geh shig

0  |  0
эрдэнэ(122.201.21.50) 2015 оны 01 сарын 10

Ардын намыг талархан дэмжигчид төр түмэн хоёроор мөн ч их тоглож байна даа.ЭЛБЭГЭЭ минь энэ МАН-ыг татан буулгавал яасан юм бэ?Энд шугалсан залуучууд ыг хардаа албан тушаалын төлөө авгайгаа алахад ч бэлэн байна шүү, [-X 8-X

0  |  0
irgen(103.229.120.167) 2015 оны 01 сарын 10

zub zun

0  |  0
Top