“Алтан өд-2014” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам өчигдөр Улсын филармонийн их танхимд боллоо.  

Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд шилдэг бүтээлүүдийг тодруулсан юм. 

Ингээд 2014 оны "Алтан өд" наадмын шилдэг бүтээлд яруу найргийн төрөлд М.Саруулдалай "Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш" яруу найргийн номоороо шалгарч "Алтан-Өд" хүртсэн бол хүүхдийн зохиолын төрөлд Ч.Наранцэцэгийн "Тунгалаг өнгө", хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлээр Ж.Заяабаатарын “Омог босоо хавт Хасар”, богино хэмжээний бүтээлийн төрөлд М.Уянсүхийн "Айшхи", жүжиг, кино зохиолын төрөлд Н.Сүхдоржийн “Галдан Бошигт хаан”, баримтат уран зохиолын төрөлд Б.Цогнэмэхийн "Цагаан морины домог", уран зохиолын судлалын төрөлд М.Чимидцэеэгийн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”, шүүмжийн төрөлд Г.Батсуурийн “Мета утга”, орчуулгын төрөлд Ж.Оюунцэцэгийн “Хөршүүд” бүтээлүүд шалгарч "Алтан-Өд"-ийн эзэд боллоо. 

Харин МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн “Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн “Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”,Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу”, Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх бүтээлүүд хүртсэн бол залуу яруу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нарт өгсөн юм.

Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо мөн Монголын зохиолчдын эвлэлд элссэн уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардуулах зэрэг олон үйл ажиллагаанууд боллоо.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.28.159) 2015 оны 02 сарын 08

гаагийн шшүх гэж ямар шх бдаг вэ... тэнд энд буй нхдүд ихэмрэхийг нь хрх...

0  |  0
(202.179.28.159) 2015 оны 02 сарын 08

гаагийн шшүх гэж ямар шх бдаг вэ... тэнд энд буй нхдүд ихэмрэхийг нь хрх...

0  |  0
(202.179.28.159) 2015 оны 02 сарын 08

гаагийн шшүх гэж ямар шх бдаг вэ... тэнд энд буй нхдүд ихэмрэхийг нь хрх...

0  |  0
(202.179.29.254) 2015 оны 01 сарын 10

tekii dundurudad shulgin muruus...

0  |  0
(202.179.29.254) 2015 оны 01 сарын 10

tekii dundurudad shulgin muruus...

0  |  0
(202.179.29.76) 2015 оны 01 сарын 10

логик анализийн наад захын чадваргүй нхрийг шинжлэхүйн суурь чадвар, ойлголт тааруу нхдүд бүёин оодрулж ичих булчирхайгүй нууцаар зохиох гэсэн теле жүэг, гэмт хэргийн лоби бүлгүүдийн хууль бус, үндсэн хуулийг дэвсэлсэн

0  |  0
Top