Таван тонноос их жинтэй машин шинэ замаар явна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Улаанбаатар хотод таван тонноос их жинтэй тээврийн хэрэгслийг шинэ замаар явуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзвараас Улиастайн гүүр хүртэлх 6.6 км автозам ашиглалтад орсонтой холбогдуулан Чулуун-Овооны уулзвараар “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэл Нарны замаар зорчих ачааны автомашины хөдөлгөөнийг бүх жин нь таван тонноос хэтрүүлэхгүй байхаар хязгаарлаад байгаа. Тиймээс таван тонноос их жинтэй ачааны машиныг хойгуураа буюу Чулуун овооны уулзвараас Офицеруудын ордон, Цайз зах, Дарь эхийн замаар, урдуураа “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гандийн гудамж, Энхтайвны гүүрний тоогуур зам, Дунд голын зам, “Говь” ХХК-ны урд зам, Ажилчны гудамжны замаар зорчуулахаар шийдвэрлэсэн байна.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top