ИНЕГ-ын дарга нарын орон тоог буурууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

ИНЕГ-ын зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт оруулах тушаал гаргасан байна. Уг тушаалыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү гаргасан бөгөөд тушаалд ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга, Дэд даргын албан тушаалын орон тоог цомхотгож, нэг орлогч даргатай байхаар тусгасан байна. Мөн зарим газар хэлтсүүдийг нэгтгэсэн байна. Тухайлбал Тамгын газрыг нэгтгэж Захиргаа, хүний нөөц, тамгын газар болгосон бол хууль дүрмийн чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэн Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар байгуулахаар болжээ. Батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулан нэгдүгээр сарын 25-ны дотор батлуулахыг үүрэг болгожээ.

Д.Солонго



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(150.129.143.115) 2015 оны 01 сарын 16

нөхөн сэргээхийн дарга Батцэцэг тогоочтойгоо нийлж орлогоо иддэг нисэхийн цагдаад шалгуулж байгаа ичиг ичиг

0  |  0
Top