Сурагчид ухаалаг картаар үйлчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Ерөнхий боловсролын 1-11 дүгээр ангийн сурагчдад зориулан смарт картыг гаргахаар болсон байна. Уг смарт карт нь хүүхдүүдэд зориулсан айпи хаягтай бөгөөд 40 гаруй төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.

Жишээлбэл, сурагчдыг хөгжүүлэх олон төрлийн үйлчилгээнээс гадна “Өргөө” кинотеатрт хөнгөлөлттэй кино үзэх, хүүхдүүдэд зориулсан лавлах утсууд руу холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг цогц үйлчилгээнүүд багтсан байна.

1-11 дүгээр ангийн нийт сурагчид энэхүү картыг 1400 төгрөгөөр худалдан авч ашиглах боломжтой гэнэ. Нийслэлийн хэмжээнд 200 ерөнхий боловсролын сургуулийн 125 нь энэ смарт картыг ашиглахаар болжээ. Зарим сургуулийн хувьд смарт картыг ашиглахаас татгалзсан байна. Харин дээрх 125 сургуулийн сурагчид ирэх сарын 01-нээс смарт картаараа үйлчлүүлнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.29.34) 2015 оны 01 сарын 10

Энэ бас хэний бизнес вэ, хотын дарга нар нь хогны уут, цэцэгээр бизнес хийгээд байхаар, боловсролын газрынхан барьцаад цахим картаар бизнес хийж байна уу

0  |  0
зочин(202.179.29.34) 2015 оны 01 сарын 10

Энэ бас хэний бизнес вэ, хотын дарга нар нь хогны уут, цэцэгээр бизнес хийгээд байхаар, боловсролын газрынхан барьцаад цахим картаар бизнес хийж байна уу

0  |  0
Top