Хүнсний бүтээгдэхүүн хадгалах стандартын зоорьтой боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, ЖАЙКА байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хадгалах зориулалттай зоорийг өнөөдөр хүлээлгэн өгөв. Төв аймгийн Борнуур суманд 10x15 метрийн хэмжээтэй уг зоорийг нийт 220 сая төгрөгөөр “Бармаш” ХХК нь япон улсаас ирсэн хоёр мэргэжилтэнтэй хамтран барьж гүйцэтгэсэн байна.
“ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах зоорины технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн зорилго нь Монгол улсад ХАА-н болон МАА-н гаралтай бүтээгдэхүүн (төмс, сонгино, лууван, шар хулуу болон бусад үндэст ногоо)-ийг хадгалах зориулалттай барилгын загвар болон зоорины технологийг шилжүүлэн нутагшуулах гэнэ. Уг төслийн хүрээнд дараахь ажлууд хийх юм.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хадгалах зориулалттай зоорийг өнөөдөр хүлээлгэн өгөв

1. Монгол орны хүйтэнд уур амьсгалд тэсвэртэй агуулах/зоорины байр барих, технологи болон стандартыг боловсруулах,
2. Зоорины байр барих барилгын материалын үйлдвэрлэлийн технологийг туршиж нэвтрүүлэх
3. Монгол улсад ХАА-н бүтээгдэхүүний зориулалттай зоорины менежментийн технологи олж авах, менежментийн нэгдсэн системтэй болох, бүрдүүлэх
4. Фермерийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх технологи болон мэдлэг олж авах, ХАА-н бүтээгдэхүүний зоорийг ашиглан нийлүүлэх/түгээх үйлчилгээтэй болох, зоорины байгууламжийн технологийг сурталчлах,
5. Баригдах байгууламжийг ашиглан ХАА-н гаралтай бүтээгдэхүүний маркетинг, кластрын тогтолцоог бий болгох зорилгоор сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх бүсийн жишиг төв байгуулах зэрэг нөхцлийг бүрдүүлнэ.
Төслийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 24-нөөс эхлэн Витара сортын шинэ ургацын хоёр тн төмсийг хадгалах технологийн туршилт хийж эхэлжээ. Уг төслийн үйл ажиллагаа 2017 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top