Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 09

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 9. Пүрэв гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 16. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож, бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар чинь сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зүрах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав.

 

  Үхэр (4/20-5/20)

Энгийн өдөр. Гэр бүлийн болон өмч хөрөнгийн ихэнх асуудал өнөөдөр амжилттайгаар зохицуулагдах болно. Энэ тал дээр орчлон ертөнц дэмжлэгээ илгээж байгаа тул дэмий санаа зовж, цагаа үрэх хэрэггүй. Бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. Ялангуяа бизнесийн асуудал дээр. Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа харьцах харьцаанд элдэв асуудал гарахгүй.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Тааламжгүй өдөр. Та дотны хэн нэгэндээ атаархах сэтгэл төрнө. Таныг хүмүүсийг зуучилдаг чадвараас тань болоод хүмүүс өөр хоорондоо үүссэн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүснэ. Мөн та магадгүй маргааныг эцэслэн тэдний алдааг тэнцвэржүүлж чадна. Сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд та бүх зүйлийг хуулийн дагуу шудрага хийх ёстойгоо мэдэрнэ.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Анхааралтай байх өдөр. Шинэ түншүүдтэй харьцахад амжилт олохгүй харин хуучны найз нөхөд хамаатнууд тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Гэр бүлийн хүрээнд идэвхитэй амрах аялах хүүхдүүдтэйгээ тоглож наадахад тааламжтай. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Шалгуур ихтэй өдөр. Юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа бол эвдэрхий цахилгаан хэрэгсэлээ засварлахаас зайлсхий. Шашны хүмүүсийн философи үзэл санаанаас шинэ санаа олж авч магад. Сэтгэл санааны асуудлууд тань таныг бүрэн өөр нөхцөлд аваачиж магад. Настай арслангыханы даралт ихсэх хууч хөдлөх магадлал өндөр байгаа тул даарч хөрөхгүй байхыг эрхэмлэ.

 

 

 

Охин (8/23-9/22)   

Эрч хүч ихтэй өдөр. Таны эрч хүчний илүүдэл элдэв асуудалд оруулж болзошгүй. Эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Өнөөдөр таны биеэ авч явах байдлаас санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харьцаа шалтгаална. Шаардлагагүй асуудлуудад анхаарлаа бүү хандуул.


 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Зөрчилтэй өдөр. Өөрийн эргэн тойронд болж буй зүйлсийг хянаж шургуу ажиллах өдрүүдийн нэг. Будилах хандлагатай байгаа нь сонор соргог байхад хүндрэл учруулна. Зарим жинлүүрийнхний хувьд мартамхай зан нь ирээдүйн ярвигтай нөхцөл байдлыг үүсгэнэ. Зарим дарамтыг хөнгөвчлөхийн тулд уулзалт чухал мэдээллийг бичиж ав. Хэт их зүйл хийх гэж хичээхгүйгээр сайхан төлөвлөгөө гаргах шаардлагатай.





Хилэнц (10/23-11/21)   

Өөртөө анхаарал тавих өдөр. Хилэнцийхэн ажлын нөхцөл байдал, эрүүл мэнддээ гол анхаарлаа хандуулах болно. Ирэх 2 долоо хоногийн турш жингээ барих, стортоор хичээллэхэд тохиромжтой. Ингэснээр та жингээ хасах илүү боломжтой. Таны ажлын үндэс сайн байх болно. Хэдийчинээ зохион байгуулалттай, анхааралтай байж чадна, төдийчинээ сайн байна.




 Нум (11/22-12/21)   

Хязгаарлагдмал өдөр. Урт удаан үргэлжлэх ажил бүү оролд. Таны эрч хүчийг барах залхмаар ажил бүү эхэл. Эрч хүч, амьдрах чадвар өнөөдөр сул байна. Та ажил дээрээ байсан ч хол явах, хүмүүстэй уулзах мөрөөдөл таны ихэнх цагийг авна. Залуу нумныхан жолооны шалгалт өгөхдөө сайн төвлөрөх хэрэгтэй. Таны бэлдсэнээс илүү хүнд шалгалт орж ирнэ. Хуулийн дагуу явуулах чухал ажлуудаа долоо хоногийн сүүл хүртэл хойшлуул. Ажлын дарамт хэт ихэдвэл бясалгалын хичээлд сууж, оюун ухаанаа амраа.

 

 

Матар (12/22-1/19)   

Таагүй өдөр. Тэтгэвэртээ гарагчид хамгийн гайхалтай цагийг сонгох тул бүх зүйл таны хүссэнээр болно. Таны ажил төрөл жижиг эвдрэл, гэмтлээс болон тасарч болзошгүй. Ганц бие хүмүүс шинэ хайрын асуудалдаа энэ өдөр анхааралтай ханд. Сохор болзоо таны итгэж байсан шиг азтай байж чадахгүй. Шинэ хайрын холбоог үүсгэх нь энэ өдөр од гаригийн нөлөөн дор хэцүү байна.


 


  Хумх (1/20-2/18)   

Сайн өдөр. Үл хөдлөх хөрөнгө худалдаа наймаа хийхэд мөнгө өсөх тохиромжтой сайн өдөр. Бие организмаа бэхжүүлэх зорилгоор ургамлын амин дэмт ханд хэрэглэвэл тустай. Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл биш. Зөөгчөөс эхлэн цэргийн ажилтан бизнесмэн зэрэг олон янзын хүмүүстэй танилцана. Дарга тань эмэгтэй бол таагүй байдал үүсгэхээс болгоомжил.

 



  Загас (2/19-3/20)

Урамшуулах өдөр. Өнөөдөр загаснууд шаламгай байхын дээр сэргэлэн цовоо байна. Таны асуудлыг шийддэг чадвар, зөн совин, ухаалаг байдлаар илэрхийлж санаануудыг тань өсгөнө. Таны мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэдэг байдал тань өндөр байна. Гэхдээ дутагдалтай байдал таны оюун ухааныг унтраах боломжгүй гэж батлах байх.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top