Эхний айлууд шинэ байрандаа орно

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу, НИТХ-аас тогтоосон 21 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил эхлээд жил гаруй болж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн 4000 орчим орон сууцыг  2014 оны 4, 2015 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдөр “Хера пропертийз” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг Ханын материал орчимд барьсан189 айлын гурван блок орон сууцны барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна. Улсын комисс хүлээгээд авчихвал Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний айлууд 10-р сарын 15-нд шинэ байрандаа орох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(119.40.97.118) 2014 оны 10 сарын 09

”Хера пропертийз” ХХК болон хотын удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэн чадлаа их ажлын эхлэлийг тавьсан та бүхэнд баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

0  |  0
Top