21 настай залилагч этгээдээс болгоомжлохыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

Залуухан бүсгүй олон байгууллагыг залилсан гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд иржээ. Тодруулбал 21 настай С гэх бүсгүй дөрвөн сартай жирэмсэн бөгөөд  2011 онд эрүүгийн хуулийн 148,2-оор ял шийтгүүлж байсан байна. 18-н нас хүрээд л залилангийн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн С  ял сонсоод, хугацаагаа бүрэн эдлээд гарч ирсэн бөгөөд дахин залилан хийсэн байна. Түүнийг жирэмсэн учраас гадуур байцааж буй аж. Тэрбээр хорих ангиас гарч ирээд худалдааны байгууллагад хоёр сар гаран ажиллаж байгаад ийнхүү амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна. Хаан банкны 5561150439 гэсэн найзынхаа дансаар дамжуулж олон удаа залилан хийсэн бөгөөд  өөрөө ямар ч бичиг баримтгүй, аль нэг банкны дансгүй юм байна.

Тэрбээр Талх нарийн боов, ундаа жүүс, гурил, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зарж борлуулдаг үйлдвэр компани руу "Би Нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн Эрдэнэчимэг байна. Танай байгууллагын хоёр хүнийг нийслэлийн 375-н жилийн ойн медалиар шагнана. Тэмдэгтийн хураамж 114,400 төгрөг миний данс руу шилжүүлнэ үү, шагналаа авах үед нь танай байгууллагын хүнийг 150 төгрөгөөр шагнана” гэж хэлдэг байжээ. НЗДТГ-т яг ийм хүн ажилладаг болохоор итгээд мөнгө өгсөн хүн ч байна, эргэлзээд шалгасан тохиолдол...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top