Ц.Оюунгэрэл сайдыг ”сугалах” хүсэл байсангүй

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Засгийн газрын бүтцийн асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ССАЖЯ-ыг өөр аль нэгт яамтай чиг үүргийн хувьд нэгтгэх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан.

Үүний дагуу үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр ССАЖЯ-ыг өөр аль нэг яамтай нэгтгэх саналын талаар хэлэлцсэн юм.

ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Р.Гончигдорж нар эсэргүүцсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ.

Ингээд ССАЖЯ-ыг нэгтгэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг дэмжих талаар гишүүдээс санал хураалаа. Ингэхэд гишүүдийн олонх нь эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудал чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжигдсэнгүй.

Харин сайд байтугай яам ч үгүй болох шахсан ССАЖЯ-ныхан твиттерээр дамжуулан олимпийг дэмжиж мөнгө өгсөн гэдгээ зарлав.

"Инчёон-2014" Азийн спортын XVII наадамд Монгол Улсын баг тамирчдад төрөөс дэмжлэг үзүүлээгүй, өөрсдийн зардлаар уг наадамд оролцсон гэх мэт таагүй үгс яригдаад байгаа. Харин Соёл, спорт аялал жуулчлалын яамныхан тамирчдад ямар хэмжээний дэмжлэг үзүүлсэнээ өөрийн сайтанд мэдээлж, түүнийг нь сайд нь твитертээ байрлуулжээ.

- "Сочи-2014" Өвлийн Олимпийн XXII наадам – 30 сая төгрөг

- "Сочи-2014" Өвлийн Паралимпийн XI наадам – 20 сая төгрөг

- "Нанжинь-2014" Залуучуудын Зуны Олимпийн II наадам – 30 сая төгрөг

- "Инчёон-2014" Азийн XVII наадам – 47 сая төгрөг

- "Инчёон-2014" Азийн Паралимпийн XI наадам – 40 сая төгрөгийн дэмжлэгийг тухайн спортын наадамд Монгол Улсын баг тамирчдыг зохион байгуулж оролцуулах эрх бүхий Төрийн бус байгууллагуудаар дамжуулан олгосон аж. Солонгост болсон наадмын тухайд манай улсаас 300 гаруй хүн бөгөөд замын зардлыг нь төрөөс 30-50 хувиар хөнгөлдөг байна. Ямартай ч яам зүгээр суугаагүй 47 сая төгрөг өгсөн гэдгээ ийнхүү мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.20.77) 2014 оны 10 сарын 13

Manai soyol sport aylal juulchlaliin yam sain ajillaj baigaa l da thde heden ner durdsan sportod amjilt gargasan tamirchdad l hurungu oruulalt, undur shagnal amladag murtluu busad sportiig yagaad demjihgui baina ve? Mongoliinhoo neriig olon orond deeguur manduulan yavj bgaa Moto sportiin tamirchdiig yagaad turuus demjdeggui yum be? Huch hulsuu shavhan bj uuriin hucheer amjilt gargaad irsen hoino l baahan setguulchid irj sain oroltsoniig n gaihna, yariltslaga avna, zurag darna tgd boldog bizde. Hedhen sportiin turluur delhiid tanigdah gj uzeh bish odoo amjilttai yavaa buh sportiin turuld huch soridog tamirchdaa demjij ehelmeer yum!!!

0  |  0
acasccacs(112.72.13.4) 2014 оны 10 сарын 12

dinzaavar oyunaa odoo bolimoor yumaa. sedev duusaad odoo ulig bolson shuu dee. juulchin baihgui, dinzaavar baihgui, yaam ni baigaad baidag

0  |  0
тэнэг(202.55.191.76) 2014 оны 10 сарын 10

Энэ авгай юу хийсэн гэж үлддэг байнаа хамаг тамирчид маань өөрсдийнхөө мөнгөөр Олимп Дэлхийн аваргад явж ялалт байгуулж байгаа шүү дээ

0  |  0
Зочин(150.129.141.184) 2014 оны 10 сарын 09

Шинэчлэлийн засгийн газарын өнгөрсөн хоёр жилд ямар бахдмаар ажил үйлс гаргасандаа Оюунгэрэл сайд өрөө ч барахгүй яамаа аваад үлддэг байна вэ. Сонин л асуудал юм. Түүнээс харьцангуй амжилттай зүтгэсэн сайд дарга нар байгаа шүүдээ. хөгжилөөрөө гайхагддаг Англи оронд байсан та тэдний сайд нар, парламентийн гишүүд хариуцлага санаж, өөрийн ажилд дүгнэлт өгч, сайн дураараа огцордог жишгийг дагах зориг, зүрх, улс төрчийн ухамсар таньд алга гэжүү

0  |  0
Зочин (150.129.141.184) 2014 оны 10 сарын 09

Оюунгэрэл сайд гуай. Таны удирдсан яамны нөхдийн гаргасан мэдээтэй танилцлаа. Өнгөрсөн Сочи, Нанжиний наадамд гаргасан мөнгө яах вэ? Харин Инчёонд амжилт үзүүлсэн тамирчдад гаргасан мөнгө чинь бүрэн хэмжээгээрээ тэдэнд маань зарцуулагдах утгаараа гарсан юмуу? Аль эсвэл зохион байгуулагч нэрээр явсан хурган дарга нэр, тэднийг даган баясагчдад зарцуулагдсан юмуу. Бүрэн хэмжээгээр тамирчдад зарцуулагдсан гэвэл тамирчид маань яахаараа хоолгүйболчих хэмжээнд орж, эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэгсэл хийсэн угаадсаар хооллож, хүний нутагт доромжлуулж,дас

0  |  0
Цэвлээ(122.201.27.2) 2014 оны 10 сарын 08

Эдгээр тоонуудыг Батэрдэнэ аваргын ширээн дээр бичээд наачих,өдөр, болгон маань уншиж байгаа юм шиг цээжлүүлье,МУлс

0  |  0
Haha(103.229.121.104) 2014 оны 10 сарын 08

Elbegiin yumnii alchyyriig gishuud aigaad oroldj chadahgui bnlda

0  |  0
darxan(202.55.180.8) 2014 оны 10 сарын 08

Oungerel caid chadax chinegeeree ajillaj baixad MAN iinxan uv be oorcdo uvch xiigeegui baij Inchond manai bag tamirchid deed amjilt togtoocon ene cain ur dun biz dee bair cuuriin alban tushaaliig xiij chaddag ni xiij baina.

0  |  0
Top