Хар хулгана өдөр, хумхын ордныхон тун азтай байх нь

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 8. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 15. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 18 цаг 22 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таагүй өдөр. Дэндүү хатуу үг сонсож, бусдыг балбаад хаячихмаар хүсэл чинь тун хүчтэй байж болзошгүй тул сэрэмжтэй бай. Бусдыг өөрөөсөө холдуулахгүйн тулд эелдэг, найрсаг арга барилаар харьц. Хайртай хүмүүсийн хувьд үр дүнтэй харилцаа чухал тул ярих, заавар өгөх, бодлоо хэлэхдээ товч тодорхой ярьж, ойлгуулах хэрэгтэй. Ярианы сэдэв, агуулга харилцан адилгүйгээс болж санал зөрөлдөөн үүсэх бололтой.

 

  Үхэр (4/20-5/20)

Идэвхитэй өдөр. Бие махбодийн энерги бага зэрэг нэмэгдэх бөгөөд тогтворгүй зан нь үхэрүүдийг тав тухтай бүсээсээ нүүж, идэвхтэй байхад хүргэнэ. Гутрангуй үзэл, гуниглах халдлагыг няцааж зориг шулуудах хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үүрэг юм уу таны хийхийг үргэлжид хүсч байсан зүйлээ хийх боломж гарч болзошгүй бөгөөд сэтгэл ханамжийн гайхамшигтай мэдрэмж өгөх болно.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Гэртээ хайгаад олохгүй байсан зүйлээ энэ өдөр та олно.Хэрвээ үйлчлүүлэгч тань таныг тэвчээргүй байна гэвэл та ажил дээрээ тэвчээртэй байх дасгал сургуулилт хийж болох юм. Хэрвээ уур тань таньд захирагдахгүй бол та энэ өдөр ихийг эвдэж сүйтгэх шинжтэй байна. Энэ өдөр худалдаа наймаагаа хойшлуулах болон ажлаа орхигдуулахад таагүй өдөр. Биеийн тамирын дасгал фитнест ч гэсэн тэвчээргүй хандаж болохгүй. Эс тэгвээс та галбиргүй, эв хавгүй нэгэн шиг харагдаж эхэлнэ.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Тооцоолон бодох өдөр. Бүх зүйлийг сайтар тунгааж бод амжилтанд хүрэх нь тийм ч хялбар бус байна. Харин үйл ажиллагаагаа зөв төлөвлөж сахилга бат зохион байгуулалт өндөр байх нь амжилтанд хүрэх гол нөхцлийн нэг гэдгийг сана.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Хувирамтгай өдөр. Маш олон нөлөөллийн хүч өнөөдрийг тааварлашгүй болгох болно. Гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрсдийн хайрыг дахин шалгах цагийг бие биедээ гарга. Хэрэв санхүүгийн байдал тань хамааралтай зардлуудтай тохирч байгаа бол арай удаан хугацаанд болзож цагийг хамт өнгөрөөх нь ухаалаг алхам байх болно. Гэрлэсэн арслангынхан харин хайртай хүнээ сонсоход цаг гарга. Ялангуяа сүүлийн үед харилцаа чинь суларч байгаа бол.

 

 

Охин (8/23-9/22)   

Энэ өдөр та ихэд түгшиж, догдлох бололтой. Өнөөдөр шинэ танилтай болох, урьдын холбоо хэлхээгээ таслахтай холбоотойгоор хувийн амьдралд чухал өөрчлөлтүүд гарах өдөр. Ямар ч тохиолдолд та өөрийн амьдралдаа тусалж байсан хүмүүсийг бүү март.


 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Хөгжилтэй сонирхолтой өдөр. Эрч хүчтэй хэвээр байж ихэнх жинлүүрийнхэн дэлхийг эзэгнэж буй мэдрэмжтэй байна. Өсөн нэмэгдэж буй эрч хүч цовоо байдлаа ашиглан өөрчлөлт дэвшил гаргах өдрөө төлөвлө. Давуу тал нэмэгдэх нь шаардлагатай үр дүнг авчирна. Өөрийн хүсч буй зүйлээ гуйхдаа зоригтой бай. Ажил, бизнөс, таатай орчин бүрдэхэд гараг эрхэс ээлтэй байна. Амарч байгаа болон амралтаа эхлүүлж буй хүмүүст таатай хандлагатай байна.




Хилэнц (10/23-11/21)   

Таатай хандлагатай байх нь амжилтын түлхүүр. Боломжтой л бол өөрийн ашиг сонирхолд нийцсэн зүйлийг хий. Нэг л хэвийн ажил нь таныг залхаах болно. Тогтвортой байснаар та өөрийгөө нээх болно. Эхэлсэн ажлаа үргэлжлүүл.






 Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Олон зүйл саад болсны улмаас ажил удааширна. Ямарваа нэг зүйлийг жишээ нь аялал, боловсрол болон хууль эрх зүйтэй холбоотой зүйлсийг хүчээр хийх нь тохиромжгүй. Онцгой тэмдэглэлт өдөр, уулзалтыг гэртээ зохиохоор зөвшөөрөхөөсөө өмнө шаардлагатай зүйлсийг тооцож үз.

 

 

 

Матар (12/22-1/19)   

Асуудалтай өдөр. Энэ өдөр тогтворгүй байна. Хэрвээ та нэн чухал зүйлийг хайгаагүй бол эд зүйл худалдан авах хэрэггүй. Чухал бус зүйлийг худалдан авснаар таны халаасанд том нүх үлдэх төлөвтэй. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Та өөртөө амрах, ажлаа хийх боломжийг гаргаж чадахгүй бололтой. Хайрт болон хүүхдийн шаардлага зовлонтой мэт санагдана. Нийтийн ажил танд үнэтэй тусах төлөвтэй.

 


  Хумх (1/20-2/18)   

Азтай өдөр. Удаан хугацааны туршид хэрэгжүүлж байгаа төсөл тань өнөөдөр арай гэж бүтэх хандлагатай болох учраас таны амжилтын хаалга одоо л нээгдэж байна гэсэн үг. Тэвчээртэй байж, аливаад оюун бодлоо төвлөрүүлснээр та ямар ч хэцүү хориг саадыг даваад гарч чадна. Хэрвээ та бусдын хэлж байгаа үгийг бага ч болов сонсох юм бол алдаа эндэгдэлд өртөхгүй байх магадлал өндөр. Аз болоход та өөрөө алдаа дутагдлаа олоод харчих нүдтэй хүн юм.
 



  Загас (2/19-3/20)

Тогтмол биш өдөр. Загасныхны тэвчээргүй, уур уцаартай байдал тань их ядаргаатай байна. Бүлгийн, ажилчдын уулзалтанд маргалдаан, зөрөлдөөн болно гэдэгт бэлэн бай. Хажуу байгаа хүн бүхэн тань өөрсдийн онол, үзэл бодлоо гарган өрсөлдөх болно. Ашгийн төлөө бус байгууллагт мөнгөө цуглуулж байгаа загаснууд хүссэндээ хүрэх ч найзуудын тань дунд ч маргаан хэлэлцүүлэг болж сэтгэл тань зовох болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top