Цагдаагийн ажилтныг хөнөөсөн Х.Хапаарт 25 жил хорих ял шийтгэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

 

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” дэлгүүрт цагдаагийн алба хаагч буудуулж амиа алдсан хэрэг 2013 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг томилогдон хэргийн газарт ажиллаж, гэмт этгээдүүдийг нэг их удалгүй баривчилсан. Албан үүргээ гүйцэтгэж, хулгайн гэмт хэргийг илрүүлэхээр явсан цагдаагийн алба хаагч Б.Төмөрчөдөрийг тус сумын дунд сургуульд сурдаг, 17-19 настай Х.Сайгаш, Х.Сапаргали, Х.Хапаар нар буудсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.Тэд “Гар чийдэнгийн гэрэл тусаж, цагдаа хувцас харагдахаар нь айгаад буудсан” гэж мэдүүлсэн байдаг. Дээрх хүмүүс долоон удаа хулгай хийсэн нь бас тогтоогдсон аж. Тэдний гэм бурууг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс Х.Хапаарыг хулгай хийсэн, албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн амийг бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, 25 жил хорих ял оноов. Харин Х.Сайгаш, Х.Сапаргали нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийг мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ. Уг нь хэргийг өмнө нь тус шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм байна. Хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаад ийнхүү дахин шүүхээр хэлэлцсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би монгол(202.21.106.169) 2014 оны 10 сарын 08

зөв муусайн хасагууд Монгол улсад дагаар орсон байж Монголын иргэнийг бууддаг хэн бэ? Наад 2 мангар бацаануудад насан хүрээгүй энэ тэр гээд бага ял өгөөд тэнсээд байгаа юм байх даа

0  |  0
Top