Улаанбаатарт 15 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 08

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:  Аравдугаар сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд  ихэнх нутгаар хур тунадас орж хүйтэрнэ.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл  Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар  үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун, төв,  зүүн зүгийн нутгийн хойд  хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар улсаар секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи зүүн өмнөөс секундэд  6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top