Тогооч залуу эхнэрээ чанаж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 07

Австралийн Брисбейн хотод тогооч мэргэжилтэй залуу эхнэрээ хөнөөж, тогоонд чанасан хэрэг гарсан байна. Орон нутгийн Курьер Мэйл сонины мэдээлснээр хохирогч эмэгтэй трансексуаль бөгөөд дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч байсан гэнэ. Хохирогч Маянг Прасетёо нь биеэ үнэлж олсон мөнгөөрөө Индонези дахь гэр бүлээ тэжээж, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлдөг байжээ. Хэргийн эзэн нөхөр нь болох 28 настай Маркус Петер Волке өнгөрсөн ням гарагт Брисбейн дэх орон сууцандаа хохирогчийн цогцосыг химийн бодисонд чанаж байгаад үйлдэл дээрээ баригдаж, цагдаа нараас зугтаж явахдаа хоолойгоо хэрчиж амиа хорложээ. 

Хохирогч 27 настай М.Прасетёо нь Азидаа тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг цагт 200-500 долларын ханшаар үйлчилгээ үзүүлдэг байсан талаар Курьер Мэйл мэдээлэв. Бүсгүйн мөрөөдөл бүрэн эмэгтэй хүн болоод хүүхэд төрүүлэх гэж байсан талаар ч тэд дурджээ. Хохирогч, алуурчин хоёр анх гаталга онгоцон дээр зохион байгуулсан үдэшлэгийн үеэр танилцаж, улмаар гэрлэн Брисбейн рүү шилжин амьдарч байсан аж. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан мөрдлөгө явуулахад хүн бүр залуу хосын талаар ам сайтай байсан бөгөөд ийм явдал тохиолдсонд цочирдсон гэнэ. 

Хэргийн шалтгаан одоо ч тодорхойгүй байгаа юм байна. Гэхдээ аллага гардаг өдөр залуу хосын гэрээс ноцолдох, түчигнэх чимээ гарч байсан талаар хөршүүд нь мэдүүлжээ. Ямартай ч хэрэг гэр бүлийн дотоод асуудал түүнээс үүдэлтэй маргаанаас болсон гэх анхан шатны дүгнэлтийг албаныхан хийсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр гэмт этгээд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэнэ. Гэмт этгээдийн найз нөхдийнх нь ярьснаар тун сайн залуу байсан ч хааяадаа учир битүүлэг зан авир гаргаж, хачирхалтай үйлдэл хийдэг байсан гэнэ.

Эх сурвалж: Unen.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккк(202.55.191.76) 2014 оны 10 сарын 10

Бөгсний бузар гэж энэ дээ хүүхнүүдээ

0  |  0
Top