Дуучин Э.Оюумаа “Хасар” Жагаагийн бэр болох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

 Хайрын дуу хослон дуулсаар янаг амраг бололцон хэдэн жил хамтран амьдарсан ч хамтдаа нэгэн зүгт харж амьдрах хувьгүйгээ мэдэрсэн хосууд  Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа хоёрын хайрын романс дуусаад  багагүй хугацаа өнгөрлөө. Ч.Бат-Эрдэнэ нь хөгшин японтой хардаж хөх эрээн болтол нь зодсоор байгаад салсан гэнэ, хүүхдүүдийг нь Оюумаа нэг нүдээр үзэхгүй байсан гэдэг гэх мэтчилэн цуу яриа хэсэгтээ хөвөрсөн ч тэдний аль аль нь төвийг сахин чимээгүй байснаар уг яриа цагийн аясаар намжсан билээ.

Ч.Бат-Эрдэнээс салснаас хойш  залуухан дуучин бүсгүйн хувийн амьдралыг сонирхох хүн нэлээдгүй олширсон нь ч нууц биш. Хосоор амьдрах нь хорвоогийн жам юм хойно. Сүүлийн үед Э.Оюумаа  Дундговийн нэгэн бизнесмен залуутай хайр сэтгэлийн холбоотой болж ханилан суух  дээрээ тулж байгаа юм байна.  Ноос ноолуурын чиглэлийн бизнес эрхэлдэг Аянга хэмээх залуу МУГЖ Хасар Б.Жаргалсайханы зээ дүү аж. Дуучин бэртэй болж байгаадаа хадам ах “Хасар” Жагаа ч ихэд олзуурхаж байгаа сурагтай.

О.Сайнтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top