Сoca-Cola Европын зах зээлээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 28

Coca-Cola компани Европын зарим оронд борлуулагдаж байсан ундаагаа эргүүлэн татаж буйгаа зарлажээ. Шалтгаан нь бүтээгдэхүүнүүдэд нь хлорат хэмээх химийн бодис өндөр хэмжээгээр агуулагдаж байжээ.

Хлорат бодис нь хлорын орцтой ариутгагч бодисыг ус цэвэршүүлэх болон хүнсний үйлдвэрлэлд ашиглахад үүсдэг байна. Хараат бус шинжээчийн ярьснаар, хэрэглэгчдийн эрүүл мэндэд маш бага эрсдэлтэй аж. Гэсэн хэдий ч хлоратын өндөр агууламж эрүүл мэндэд, ялангуяа хүүхдүүдийн бамбай булчирхайд сөргөөр нөлөөлдөг байна.

Тус компанийн Бельгийн Гент дэх үйлдвэрт ээлжит шалгалт явуулах үеэр Coca-Cola компанийн ундаан дахь хлорат агууламж өндөр болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top