"Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал: Асуудал ба шийдэл" хэлэлцүүлэг боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 18

-“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ ШИНЖЛЭХ УХААН-ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО-

Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор улс орны хөгжлийн тулгуур асуудлуудаар шинжлэх ухаан-практикийн цуврал хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж ирсэн билээ. 

Энэ удаа тус сургуулиас “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал: асуудал ба шийдэл” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.18/ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Эрдмийн ордонд зохион байгууллаа.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, ТББ-ын 60 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэгт доктор (Sc.D), проф Х.Батцэнгэл “Монголын нийгэм: парадигмын шилжилт, хандлага”, доктор (Sc.D), проф С.Будням “Хүн төрөлхтний шинэ иргэншлийн онцлог” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх бөгөөд хэлэлцүүлгээс Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гаргав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top