Жүжигчин Д.Баттөмөр Гавьяат жүжигчин цол хүртлээ

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 09

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

Энэ өдөр “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр Гавьяат жүжигчин цол хүртлээ.

Түүний хувьд "Учиртай гурав", "Ээжийн дайсан", "Азжаргал the Bad Boy", Микроны Boss, "Их хотын залуус", "Ээждээ ир", "Өнөр бүл, өнөө цагт", "Trio" зэрэг 30 орчим дэлгэцийн уран бүтээлд туслах болон гол дүрийг бүтээжээ.

Хамгийн сүүлд буюу 2023 онд түүний бичиж, найруулсан "ТРИО" уран бүтээл нь олон улсын кино наадамд амжилт олсон юм. Тухайлбал, Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагнал, Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал хүртсэн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүүх(103.57.93.206) 2024 оны 02 сарын 17

Банш батаап өгөхөөо банхар нохойн хүнзүүнд зүүж өг. Яагаад гэвэл баншаас илүү хот хороогоо ёайн манадаг

0  |  0
(66.181.181.49) 2024 оны 02 сарын 16

Noen Soliotod uguuch

0  |  0
(103.10.23.120) 2024 оны 02 сарын 15

Энэ нэг эргүү навтгар бууз юу хийсэн юм бол.

0  |  0
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 11

Нэг киноны од гэх юм уу дахиад жоохон юм хийлгэж байж гавъяат өгөх байсан юм

0  |  0
Top