Бах мэлхийнд зориулж хонгил барихад хагас сая евро зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 03

Германы Хамбург хот орчмын Блакенезе сууринд бах мэлхий, нуурын тритон гүрвэлийн тоо толгой нэг жилийн дотор 30 гаруй хувиар цөөрчээ. Үүнтэй холбогдуулан Ногоон намаас гарсан орон нутгийн улстөрчид бах мэлхийд зориулж ган төмөр, бетоноор дөрвөн хонгил барихад зориулж хагас сая евро төсөвлөхөөр болжээ.

“Bild” хэвлэлд мэдээлснээр, эдгээр хонгил нь бах мэлхий болон нуурын тритон гүрвэлийг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. 2023 оны эхээр нэг мянга гаруй байсан бах мэлхийн тоо толгой оны сүүл гэхэд 616 болжээ. Олон улсын мэргэжилтнүүдийн дүгнэснээр, уур амьсгалын улмаас мэлхий, бах мэлхий, гүрвэл зэрэг газар уснаа явагчдын тоо толгой буурах шалтгаан болж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХА ха (103.111.68.3) 2024 оны 02 сарын 04

ЭЛСЭН тасархайнь бах бараг л устчихлоо доо.. үхэрнүүд алсаар байгаад

0  |  0
Top