2023 оны IV улирлын зөвлөлийн ээлжит хурал боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

Монголын Хөлбөмбөгийн Холбооны 2023 оны IV-р улирлын Зөвлөлийн ээлжит хурал 01-р сарын 19-ны өдөр МХБХ-ны байранд явагдлаа. Тус хурлаар МХБХ-ны 12-р сард явагдсан Хөлбөмбөгийн хөгжлийн хэлэлцүүлгийн үр дүнд гарсан МХБХ-ны Урт хугацааны стратегийн төлөвлөгөөг танилцуулж баталлаа.

Тэмцээн зохион байгуулах журмын шинэчилсэн найруулга болон 2024 оны хөлбөмбөгийн улирлын календарь, Үндэсний шигшээ, нас насны шигшээ багуудын дасгалжуулагч нарыг томилгоо зэргийг холбогдох хороодоор танилцуулж хэлэлцсэний дараагаар буюу 2024 оны эхний улирлын Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болов.

МХБХ-ны Орон нутгийн гишүүн холбоодын нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 3-р сард багтаан зохион байгуулж батлагдсан МХБХ-ны орон нутгийн жишиг дүрмийг танилцуулж мэдээлэхийг ЕНБДаргад үүрэг болгов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top