Далай лам шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 01

Дээрхийн гэгээн XIV Далай лам шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Дээрхийн гэгээн бусдын төлөө үйлдсэн буян аз жаргал авчирдаг тул өөртөө нигүүлсэл, амар амгаланг бий болгохыг хичээх учиртай гээд зөвхөн сэтгэлдээ нигүүлсэл, амар амгалан байдлыг бий болгосноор дэлхийд энх тайвныг тогтоох боломжтой гэжээ.

Далайн ламын айлдсанаар, хүмүүс нийгмийн амьтан бөгөөд бие биеэ түшиж амьдардаг. Үүний тулд бусдын сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, хичээх ёстой. Хүмүүн бусдад тусалж чаддаггүй юм гэхэд бусдад гай болохгүй байхыг хичээх учиртай. Бусдыг энэрч, туслах нь өөртөө аз жаргал, амар амгаланг бүтээх шилдэг арга. Дээрхийн гэгээн илүү ухамсартай амьдралаар амьдарч, дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгож, XXI зууныг яриа хэлэлцээний зуун болгохыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top