АНУ-д тав хоногт 50 мянган хууль бус цагаач нэвтэрчээ

2023 оны 12 сарын 25

АНУ-д өнгөрсөн долоо хоногт тав хоногийн дотор 50 мянга орчим хүн хууль бусаар нэвтэрчээ.

CBS телевизийн мэдээлснээр дээрх хугацаанд өдөр тутмын шилжилт хөдөлгөөн 10 мянга давсан байна. Өнгөрсөн сарын шилжилт хөдөлгөөний дундаж түвшин 6.4 мянган хүн байжээ.

Үүний өмнө “Fox News” телевиз “Мексиктэй хиллэх өмнөд хилийн нөхцөл байдлаас болж террористууд АНУ руу нэвтрэхэд амархан болсон” гэж мэдээлж байсан билээ.

АНУ-д цагаачлалын асуудал үндэсний хэмжээний асуудал болоод байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top