Израил Газын зурваст нүүлгэн шилжүүлэлт зарлалаа

2023 оны 12 сарын 21

Израилийн эрх баригчид Газын зурвасын өмнөд хэсэгт Хан-Юнис хотыг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас мэдээлснээр Израил лхагва гарагт Газын зурвасын өмнөд хэсгийн гол хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна.

Израил өчигдөр мөн ХАМАС хөдөлгөөнд хандан олзлогсдыг суллах шинэ хэлэлцээрийн хүрээнд нэг долоо хоног цэргийн ажиллагааг зогсоох санал тавьсан билээ. Тэд ХАМАС хөдөлгөөнтэй дахин хэлэлцээ эхлүүлэх, олзлогдсон 40 хүнийг суллах зорилгоор уг хүсэлтийг тавьжээ.

Тэгвэл олон улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Израил ХАМАС хөдөлгөөнийхнийг устгаж, эсвэл шорон руу илгээж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top