Израил ХАМАС-ын удирдагчийн мэдээллийг өгсөн хүнийг шагнана

2023 оны 12 сарын 15

Израилийн арми Газын зурвас дахь Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагч Яхья Синварын хаана байгаа тухай мэдээллийг өгвөл 400 мянган ам.долларын шагнал өгөх боломжтой талаар “The Times of Israel” сонин мэдээлжээ.

Газын оршин суугчдад хандан ХАМАС-ын тэргүүний талаар мэдээлэл өгсөн хүнд дээрх хэмжээний шагналыг өгөхөө амласан байна. Мөн Я.Синварын дүү Моххамедын тухай мэдээлэл өгсөн хүнд 300 мянган ам.доллар амлажээ.

Үүний өмнө АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч “Палестины ХАМАС хөдөлгөөний тэргүүний амьдрах өдрүүд тоотой байгаа гэж бодож байна” хэмээн ярьж байв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.190.191) 2023 оны 12 сарын 15

бага мөнгө амлажээ.

0  |  0
Top