Израилийн арми ХАМАС хөдөлгөөний цэргийн хуаранг хяналтдаа авчээ

2023 оны 11 сарын 06

Израилийн арми Палестины ХАМАС хөдөлгөөний цэргийн хуаранг хяналтдаа авсан байна.

ЦАХАЛ-ын Хуурай замын анги нэгтгэлүүдийн хяналтад орсон цэргийн хуаран нь ажиглах цэгүүд, дайчдын сургалт, бэлтгэлийн талбай, газар доогуурх хонгилуудтай аж.

Түүнчлэн Израилийн арми Газын зурвас руу хоногт 450 объектод агаарын цохилт өгсөн байна.

Газын зурваст харилцаа холбоо тасалдаж, хүмүүс амьдрал бус үхэл дунд байгаа аж. Гадны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил маш удаан байгааг Германы иргэд хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top