Хамас олзлогсдыг АНУ, Израилд хоригдож буй палестинчуудаар солиход бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

Хамас бүлэглэл олзлогдсон израилчуудыг АНУ-ын шоронд хоригдож буй палестинчууд болон Израилд хоригдож буй арабчуудаар солихоор төлөвлөж байна.

АНУ-д Хамас-ыг санхүүжүүлсэн хэргээр хоригдож байгаа палестинчууд бий. Бид тэднийг суллах хүсэлт тавина гэж Хамас бүлэглэлийн төлөөлөгч Али Бараке АР агентлагт ярьжээ. Түүнчлэн, Израилд хоригдож буй бүх араб хүнийг суллуулах арга хэмжээ авна гэв. Хамас бүлэглэлийнхэн мөргөлдөөний бүх хувилбар, тэр дундаа урт хугацааны дайнд бэлэн байна. 2014 онд Газын зурваст хурцадмал байдал үүссэнээс хойш Хамас хөдөлгөөн дайчдаа өөрсдөө сургаж, пуужин үйлдвэрлэж эхэлсэн гэж Бараке онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top