Дэлхий дээрх хамгийн том онгоц тээвэрлэгч Израилыг зорив

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

 

АНУ дэлхий дээрх хамгийн том онгоц тээвэрлэгч “Gerald R. Ford” хөлгөө Израил руу илгэжээ. Хөлөг хэд хоногийн дараа зорьсон газартаа ирнэ.

Пентагоны тэргүүн Ллойд Остины мэдэгдсэнээр, онгоц тээвэрлэгчийг “Ticonderoga” пуужин тээвэрлэгч хөлөг, дөрвөн “Arleigh Burke” цэргийн хөлөг онгоц дагалдаж байна. Израил дахь АНУ-ын иргэдийг хамгаалах зорилгоор тэднийг эл хөлөг дээр байрлуулж магадгүй. Түүнчлэн АНУ-ын тал тус бүс нутаг дахь F-35, F-15, F-16 болон A-10 сөнөөгч онгоцны анги, нэгтгэлээ бэхжүүлэх арга хэмжээ авснаас гадна Израилд зэр, зэвсэг нийлүүлж эхэлжээ. Үүнээс өмнө АНУ-ын тал цэргийн тусламжийн эхний цуваагаа илгээгээд байсан юм.

Энэ сарын 7-нд Хамас бүлэглэлийнхэн Израилын нутаг дэвсгэрт таван мянга гаруй пуужингийн цохилт өгч, “Аль Акса үер” ажиллагаа хэлүүлсэн тухай зарлав. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху тус улс дайны байдалд шилжсэн тухай мэдэгдсэн. Израилын Зэвсэгт хүчин Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн 21 объектод цохилт өгчээ. Израилын Засгийн газар ойрын 24-48 цагт Газын зурвасын хүн ам шигүү суурьшсан бүсэд довтлохоор төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Израилд амиа алдсан хүний тоо 700 давч, 1000 гаруй хүн шархадсан бол Газын зурваст 413 хүн амиа алдаж, 2300 орчим хүн шархаджээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАХА ИЗРАИЛ МӨХЖЭЭ(206.83.124.247) 2023 оны 10 сарын 10

ҮХДЭЛ АНУ Д БУСАД УЛСЫН АСУУДАЛ ХАМААГҮЙ

0  |  1
Zochin(103.212.118.235) 2023 оны 10 сарын 10

Путин 2 дахь фронтоо нээж байна. Энэ нь Израйлын эсрэг лалын ертөнц. Ингэснээр Америк европ 2 талд зэвсэг нийлүүлбэл амархан сөхөрнө гэж бодсон муйхар бодол. Үүнийг ашиглаад барууныхан иран сирийг буулгаж авах болно. Ираныг сири шиг болгоход 7 хоног л хангалттай\n

3  |  2
Эх оронч(202.21.107.54) 2023 оны 10 сарын 10

Путин их дальжигнаад дайны хоёр дохь галын асаачихсан чинь хамсаатан иранаа одоо устгуулах болчихлоо доо. Украйны дайнд чимээгүй байсан Израйлын уурыг ингээд хүргэчихлээ. Израйл бол хормын дотор хажуу хавирганыхаа хэдэн лалын шашинт алуурчдыг арчина ш дээ. Газар нутгаа ч тэлнэ. Дараа нь оросыг ямар ч гарцгүй болгоно. Ираны нутгийг эзлэхэд л орос ёстой муухай царайлна. Энэ хөлөг дээд байлдааны 75 ширхэг онгоц багтана. Ингээд Израйлын нисэхийн армитай хамтараад бөмбөгдөхөд амьд юм юу ч үлдэхгүй. Дэлхий ертөнц шал өөр болох нь дээ

4  |  5
Oh(202.126.89.24) 2023 оны 10 сарын 10

Энэ Израил улс байнга дайнд дарлуулж байдаг, ард түмэн нь ямар их зовж бна.. Яагаад байлдаж бдаг учрыг хэлж өгч тусална уу. Исүс тарсөн бурханлаг газар биздээ

4  |  2
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 10 сарын 10

YM UNSH. AMERI K ALESTIN LUU DAIRLAA YU....TCAANA N IRAN GEDEG HUCHIRHEG GUREN BGAASHDEE....BAS ARABIIN ULSUUD.....

4  |  1
sdsd(202.131.248.108) 2023 оны 10 сарын 10

ishh ene neg algan chinii palastineuudaa shaagaad hayachdee archaagumbe sda

0  |  1
Top