Д.Тогтохжаргал, Л.Отгонбаатар, Г.Ганхуяг, С.Сүхбат, Э.Ууганбаяр нар УЛСЫН НАЧИН цолны болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 32 бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. 

Начны давааг Н.Батсуурь, С.Мөнхбат, О.Хангай нарын гурван аварга, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр нарын хоёр арслан, гурван гардь, долоон заан, зургаан харцага, гурван начин, аймаг, цэргийн цолтой найман бөх зодоглож, хүч баяр шавхан өрсөлдлөө. 

ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ

 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Г.Ганжад (У.н)
  2. С.Мөнхбат (У.ав) - Д.Тогтохжаргал (А.а)
  3. О.Хангай (У.ав) - Д.Эрдэнэтулга (А.а)
  4. Ц.Содномдорж (У.ар) - М.Өсөхбаяр (У.з)
  5. Б.Орхонбаяр (У.ар) - Б.Батмөнх (У.з)
  6. Б.Гончигдамба (У.г) - Л.Отгонбаатар (Ц.а)
  7. Ө.Бат-Орших (У.г) - Г.Ганхуяг (А.а)
  8. М.Бадарч (У.г) - Б.Баянмөнх (А.х.а)
  9. Б.Пүрэвсайхан (У.з) - О.Наранбаатар (А.х.а)
  10. Д.Анар (У.з) - С.Сүхбат (А.х.а)
  11. Б.Бат-Өлзий (У.з) - Э.Ууганбаяр (А.х.а)
  12. Б.Серик (У.з) - Э.Даш (У.н) 
  13. М.Лхагвагэрэл (У.з) - Б.Цэдэнсодном (У.х) 
  14. Н.Золбоо (У.х) - Ш.Пүрэвгарьд (У.х)
  15. О.Мөнх-Эрдэнэ (У.х) - Г.Бадрах (У.х) 
  16. Ц.Бямба-Отгон (У.х) - Д.Хүдэрбулга (У.н)


УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД
 

  • Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргал
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар 
  • Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг 
  • Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбат
  • Төв аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн хурц Э.Ууганбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top