Аймгийн арслан Д.Тогтохжаргал УЛСЫН НАЧИН цолны болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд эхэнд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "ЦДҮСүлжээ" ТӨХК, Хилийн цэргийн 0208 анги, "Язгууртны зам" ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар тав давж, Улсын начин цолны болзол хангалаа. 
 


Түүнчлэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар, Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн хурц арслан С.Сүхбат нар Монгол Улсын начин цолны босгоор алхлаа. 

ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Г.Ганжад (У.н)
  2. С.Мөнхбат (У.ав) - Д.Тогтохжаргал (А.а)
  3. О.Хангай (У.ав) - Д.Эрдэнэтулга (А.а)
  4. Ц.Содномдорж (У.ар) - М.Өсөхбаяр (У.з)
  5. Б.Орхонбаяр (У.ар) - Б.Батмөнх (У.з)
  6. Б.Гончигдамба (У.г) - Л.Отгонбаатар (Ц.а)
  7. Ө.Бат-Орших (У.г) - Г.Ганхуяг (А.а)
  8. М.Бадарч (У.г) - Б.Баянмөнх (А.х.а)
  9. Б.Пүрэвсайхан (У.з) - О.Наранбаатар (А.х.а)
  10. Д.Анар (У.з) - С.Сүхбат (А.х.а)
  11. Б.Бат-Өлзий (У.з) - Э.Ууганбаяр (А.х.а)
  12. Б.Серик (У.з) - Э.Даш (У.н) 
  13. М.Лхагвагэрэл (У.з) - Б.Цэдэнсодном (У.х) 
  14. Н.Золбоо (У.х) - Ш.Пүрэвгарьд (У.х)
  15. О.Мөнх-Эрдэнэ (У.х) - Г.Бадрах (У.х) 
  16. Ц.Бямба-Отгон (У.х) - Д.Хүдэрбулга (У.н)


Тавын даваанд үлдсэн аймаг, цэргийн цолтой бөхчүүд

 

  1. Аймгийн арслан Г.Ганхуяг (Ховд, Булган)
  2. Аймгийн арслан Д.Эрдэнэтулга (Говь-Алтай, Төгрөг)
  3. Аймгийн арслан Д.Тогтохжаргал (Увс, Өндөрхангай)
  4. Цэргийн арслан Л.Отгонбаатар (Архангай, Батцэнгэл)
  5. Аймгийн хурц арслан С.Сүхбат (Архангай, Хашаат)
  6. Аймгийн хурц арслан Б.Баянмөнх (Ховд, Мөнххайрхан)
  7. Аймгийн хурц арслан О.Наранбаатар (Өвөрхангай, Хархорин)
  8. Аймгийн хурц Э.Ууганбаяр (Төв, Чандмань)

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top