Жүдоч Л.Отгонбаатар тэргүүтэй НАЙМАН арслан НАЧНЫ ДАВААНД үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.

Өмнөх даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодсон тул энэ даваанаас зүүний магнайг Даян аварга Н.Батсуурь тэргүүлж барилдлаа. Үндэсний их баяр наадамд зургаан аварга зодоглосноос гурав нь өвдөг шороодож, гурван аварга тавын даваанд гарч ирэхээр боллоо.  

Начны өмнөх хариуцлагатай даваанд аймаг, цэргийн арслан цолтой 25 бөх зодоглосноос дараах бөхчүүд начны даваанд шалгарч үлдээд байна. 
 

  • Аймгийн арслан Г.Ганхуяг (Ховд, Булган)
  • Аймгийн арслан Д.Эрдэнэтулга (Говь-Алтай, Төгрөг)
  • Аймгийн арслан Д.Тогтохжаргал (Увс, Өндөрхангай)
  • Цэргийн арслан Л.Отгонбаатар (Архангай, Батцэнгэл)
  • Аймгийн хурц арслан С.Сүхбат (Архангай, Хашаат)
  • Аймгийн хурц арслан Б.Баянмөнх (Ховд, Мөнххайрхан)
  • Аймгийн хурц арслан О.Наранбаатар (Өвөрхангай, Хархорин)
  • Аймгийн хурц Э.Ууганбаяр (Төв, Чандмань)

ДӨРВИЙН ДАВААНЫ ДҮЙЗ
 

  1. Н.Батсуурь (Дая.а) - Н.Баяржаргал (А.а)
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. Г.Эрхэмбаяр (У.ав) - Д.Эрдэнэтулга (А.а)
  4. С.Мөнхбат (У.ав) - Л.Энхтүвшин (А.а)
  5. О.Хангай (У.ав) - У.Батгэрэл (А.а)
  6. Ц.Содномдорж (У.ар)  - Г.Жамбалдорж (Ц.а)
  7. Б.Орхонбаяр (У.ар) - Д.Алтанцоож (А.а)
  8. Б.Гончигдамба (У.г) - Т.Сайханжаргал (А.а)
  9. Ө.Бат-Орших (У.г) - Н.Дашдаваа (А.а)
  10. М.Бадарч (У.г) - Я.Бумбаяр (А.а)
  11. Б.Пүрэвсайхан (У.з) - Б.Бат-Орших (А.а)
  12. Н.Жаргалбаяр (У.з) - Д.Тогтохжаргал (А.а)
  13. М.Өсөхбаяр (У.з) - Л.Батсайхан (А.а)
  14. Б.Батмөнх (У.з) - А.Нармандах (А.а)
  15. Д.Анар (У.з) - Г.Дармаажанцан (А.а)
  16. Б.Бат-Өлзий (У.з) - Э.Мөнхжаргал (А.а)
  17. Б.Серик (У.з) - Т.Довчинсэмбээ (А.а)
  18. М.Лхагвагэрэл (У.з) - Т.Дүүрэнсаран (А.а)
  19. Н.Золбоо (У.х) - Г.Төрмөнх (А.а)
  20. Б.Зоригтбаатар (У.х) - Л.Отгонбаатар (Ц.а)
  21. Т.Баасанхүү (У.х) - С.Сүхбат (А.х.а)
  22. Л.Лха-Очир (У.х) - Б.Баянмөнх (А.х.а)
  23. О.Мөнх-Эрдэнэ (У.х) - Н.Өсөхбаяр (А.х.а)
  24. Х.Гантулга (У.х) - О.Наранбаатар (А.х.а)
  25. Д.Бат-Эрдэнэ (У.х) - Э.Ууганбаяр (А.х.а)
  26. Б.Цэдэнсодном (У.х) - Э.Батмагнай (У.н)
  27. Ш.Пүрэвгарьд (У.х) - Э.Энх-Амгалан (У.н)
  28. Г.Бадрах (У.х) - Ц.Сандагдорж (У.н)
  29. Ц.Бямба-Отгон (У.х) - Х.Цогтгэрэл (У.н)
  30. Э.Даш (У.н) - Т.Дүгэрдорж (У.н)
  31. Д.Амарсайхан (У.н) - Д.Хүдэрбулга (У.н)
  32. Б.Чимэдвандан (У.н) - Г.Ганжад (У.н)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэргүүн(122.201.31.92) 2023 оны 07 сарын 13

Яахаараа Отгонбаатар тэргүүлдэг юм

0  |  0
Зочин(202.126.89.86) 2023 оны 07 сарын 12

Жүдо, чөлөөтийнхөн үндэсний бөх рүү орохоороо л аль ч үгүй болоод нохойн замаар ордог доо, хөөрхийс

0  |  1
Top